Инстаграмын хатан хаан Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд

Инстаграм бол эмэгтэйчүүдийн ноёлдог талбар. Дуучин Селена Гомез 127 сая дагагчтай бөгөөд инстаграмын хатан хааны титмийг алдарт Ким Кардашьяанаас аваад удаж байна. Ингээд Инстаграм хуудсанд хамгийн олон дагагчтай Монгол бүсгүйчүүд хэн хэн болохыг харцгаая. Хэрвээ та хүсвэл, тэдний инстаграм руу зочилж, бас дагаж болно шүү.

10. Tugs_saruul (Дагагч – 106 мянга)

Моделийн ажлаас гадна нүүр хувиргагч, стилистийн чиглэлээр карьераа өсгөж яваа түүнийг хаана юу хийж байгаад 106К хүн анхаарлаа хандуулдаг.

Сонирхуулахад С.Төгс “Авьяаслаг монголчууд”-н шилдэг оролцогч Ч.Цэнгүүнтэй болзох болжээ.

9. Urankholboo (Дагагч – 108 мянга)

Ануг дуучин гэж тодорхойлохоос илүү дүр төрхөө бренд болгосон нэгэн гэх нь зохимжтой болов уу. Тэрээр инстаграмдаа бараа, бүтээгдэхүүн идэвхтэй сурталчилдаг ба худалдааны таван хаягийг л дагадаг байна.

8. Baljkaann (Дагагч – 111 мянга)

Mongolia’s next top model нэвтрүүлэг Ю.Балжидмаад цом авчраагүй ч маш олон рекламны санал, дээр нь хэдэн мянган дагагчдыг авчиржээ.

7. Puujee6247 (Дагагч – 111 мянга)

Жүжигчин, топ модел дээр нь иогийн багш болсон Д.Пүрэвсүрэн энэхүү жагсаалтад багтах нь зүй ёсны хэрэг. Хэдийгээр тайзнаа алхахаа больсон ч зар сурталчилгааны эрэлттэй модел хэвээр байгаа тэрээр Ларьдма 2 кино хийгдэж байгааг өөрийн хуудаснаа зарлаж зураг авалтын явцаас хуваалцжээ.

6. Tselmuun_chinzo (Дагагч – 113 мянга)

Хоёр дахь цомгоосоо хойш уран бүтээлээсээ хөндийрсөн ч дуучин Ч.Цэлмүүн инстаграм хуудаснаа 113K дагагчийг цуглуулж чаджээ. Ингэснээр тэр бидний жагсаалтын 6-д бичигдэж байна. Тэрээр одоо Япон улсад амьдарч байгаа юм.

5. Shuuderheen (Дагагч – 120 мянга)

“Сэльфи хийж чадах уу Яаж хийдэгийг харах уу” жүжигчин П.Шүүдэрцэцэгийн хуудсаас суралцаарай. Уран бүтээлийн хувьд нам гүм байгаа тэрээр өөрийн нэрийн бэлхүүсний даруулгаа худалдаанд гаргасан амжилттай яваа.

4. Amartuwshin_hishigdalai (Дагагч – 124 мянга)

Нийгмийн сүлжээнд идэвхитэй байдаг дуучин А.Хишигдалай дагагчийнхаа тоогоор 4-рт жагсаж байна. Фитнесээр идэвхитэй хичээллэдэг тэрээр хажуу талаасаа зургаа авахуулах дуртай.

3. Ana.dari (Дагагч – 143 мянга)

АНУ-ын Сан-Франциско-д амьдардаг модел бүсгүй. Харамсалтай нь түүний талаар бид тийм ч сайн мэдэхгvй. Аялах дуртай түүний хуудсаар зочилж vзэсгэлэнтэй, халуухан зургуудыг нь үзээд та дагагчдийнх нь тоог нэгээр нэмэх биз ээ.

2. Duk65 (Дагагч – 152 мянга)

АНУ-д суралцаж буй жүжигчин О.Дөлгөөн инстаграмд нэлээд нээлттэй ханддаг нэгэн юм. Тэр баахан “сэльфигээр” дагагчидаа уйдаалгүй гэр бүл, найз нөхөд, уран бүтээл, хичээл ном гээд өдөр тутмын амьдралаасаа харамгvй хуваалцдаг.

1. Ukakiwi (Дагагч -156 мянга)

Гайхалтай эрч хүчтэй дуучин Ука жагсаалтыг тэргүүлэх нь гайхах зүйл биш ээ. Шинэлэг, бүтээлч байдлаараа тэрээр олон хүмүүст үлгэр дуурайлал болж урам зориг өгдөг.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!