Хэрэв та өөрийгөө царайлаг гэж боддог бол үүнийг уншаарай!

Хүн царайлаг байх тусмаа илүү орлоготой, банкны зээл хүртэл амархан олддог болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Гэсэн хэдий ч царайлаг байх нь заримдаа гай болдогийг эрдэмтэд илрүүлжээ.

Жишээ нь: Ажилд авч байгаа хүн тань тантай адилхан хүйстэй бол та илүү царайлаг байснаар тэр ажилдаа орж чадахгүй байх магадлал ихэсдэг ажээ. Мөн адилхан хүйстэй хүмүүсийн нүдэнд царайлаг хүмүүс дундаж царайтай хүмүүсээс хийж чадах юмаар бага мэт харагддаг байна.

Учир нь бид адилхан хүйстэй царайлаг хүнийг бидний өрсөлдөгч гэж харан доош нь дардаг аж. Ингээд “Хөөрхий” царайлгуудын 7 зовлонг нэрлэе.

1. Сайхан харагддагаа илэн далангүй хүлээн зөвшөөрөхөд хэцүү.

Царайлаг хүмүүс өөрсдийнхөө царайлагыг мэддэг болов ч хүлээн зөвшөөрч чаддаггүй. Яагаад гэвэл тэд ингэснээр бусдад биеэ тоосон мэт харагдах аюултайг мэддэг. Хэн нэгэн түүний сайхан төрхийг ярьж эхлэхэд тэд маш тухгүй болж эхэлдэг байна.

2. Хөгшрөх тусам сайхан царай нь байхгүй болж байгааг хараад царайлаг хүмүүс илүү ихээр гутардаг.

Ихэнх загвар өмсөгчид нас өтлөхдөө бусдаас илүү ихээр цухалдаж эхэлдэг байна. Тэдэнд ирэх ажлын санал нь багасч дасал болсон хүрээлэл нь цөөрөөд ирэхэд тэд энэ бүгдэд дасан зохицох гэж нэлээн цаг зарцуулдаг ажээ. Харин жирийн дундаж хүнд ийм асуудал бараг л байхгүй.

3. Хүний нүдэнд үргэлж сайхан харагдах нь хэзээ ч зовдоггүй мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Сайхан төрхтэй хүнийг хараад ихэнх хүмүүс өөртөө итгэлгүй байх, ганцаардах, зүрх нь шархлах гэх мэтээр зовдоггүй гэж боддог байна.

4. Хүмүүс царайлаг хүмүүсийг бусдаас арай толгой муутай гэж боддог.

Массын ойлголт нь хүн царайлаг байх тусмаа тэнэгдүү байдаг гэдэг байна. Энэ нь царайлаг хүмүүс амьдралаас хүссэн зүйлээ илүү амархан авдаг учир тэд толгойгоо ихээр ажлуулах шаардлагагүй хэмээх өөр нэг нийтийн ойлголтоос үүсэлтэй. Царайлаг бас ухаантай байна гэдэг нь ихэнх хүмүүст боломжгүй санагддаг.

5. Хүмүүст өөрийгөө хөөрхөн ааштай хүн гэж итгүүлэхэд хэцүү.

Хүмүүс ихэвчлэн хэн нэгэн царайлагийг хөөрхөн ааштай, эелдэг найрсаг байж чаддаг гэдэгт итгэгддэггүй. Царайлаг хүмүүс биеэ тоосон бусдыг боддоггүй талдаа гэдэг ойлголт нь бас л нэг нийтэд шингэсэн зохиомол ухагдахуун.

6. Хүмүүст өөрийн гоо үзэмжийн проблемүүдаа ярьж болдоггүй.

Биеийн жин нэмэгдэхэд эсвэл хэр харагдаж байгаадаа санаа зовж ярихад хүмүүс ихэвчлэн айлгүй, маягтай мэтээр дүгнэдэг. Гэтэл үнэндээ царайлаг хүмүүст ч өөртөө итгэлгүй үеүд байдаг. Тэд чинь хүн шүү дээ.

7. Амьдралд асуудлууд тулгарахад хүмүүс нэг их өрөвддөггүй.

“Жирийн хүн”-ийг ажлаасаа халагдахад эсвэл ар гэрт нь ямар нэгэн гай зовлон тохиолдоход тухайн хүний эргэн тойрны хүмүүс бүгд л өрөвдөж хайрладаг. Гэтэл царайлаг хүмүүсийг тэгж авч үздэггүй. Учир нь хүмүүсийн далд ухамсарт “За энэ угаасаа царайлаг юм чинь алзахгүй” гэсэн өнгөц бодол үргэлж байдаг аж.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!