in

Нурууны илүүдэл махыг хэрхэн арилгах вэ?

Бид хүссэн хувцсаа өмсөөд явъя гэхээр нурууны ард бултайж харагдах илүүдэл махыг үнэндээ яахаа мэддэггүй шүү дээ. Дараах дасгалын үр дүн нь зөвхөн нурууны илүүдэл мах арилгаад зогсохгүй таны мөр цээжийг тэгш сайхан болгоход их нөлөөтэй дасгал шүү. Иймд нийт охид бүсгүйчүүддээ зориулан, нурууны илүүдэл махыг арилгах маш энгийн дасгалуудыг танилцуулж байна!

1. Хүзүү болон толгой

Хананд нуруугаараа налж зогсоод, нурууны доод үеэс эхлэн, аажмаар цэх зогсоно. Энэ үед эрүү болон нурууны дээд үеүүд параллель шугамд байх ёстойг санаарай. Ингэхдээ эрүүгээ эгэм рүүгээ хэт ойр байлгах хэрэггүй.

2. Нуруу

Хананы харалдаа цэх зогсож, аажмаар зурагт үзүүлсэн шиг хоёр гарын тохойгоо хананд хүргэнэ. Тус дасгалыг өдөрт хэд хэдэн удаагийн давтамжтай хийх хэрэгтэйг санаарай!

3. Мөр

Хананд нуруугаараа налж зогсоно. Ингэхдээ зүүн мөрөө хананаас хөндий байхаар салгах хэрэгтэй. Үүний дараа баруун мөрөөрөө давтаж хийгээрэй.

4. Өвдөг

Нуруугаа хана эсвэл сандлын түшлэгт налуулна. Аажмаар өвдгөө хагас нугалж, доошлуулна. Тус дасгалыг өдрийн хэд хэдэн дамтамжтайгаар хийх хэрэгтэй. Хэрвээ танд өөрт ямар нэгэн зовиур илэрвэл тэр даруй зогсоох хэрэгтэй.

5. Ахар сүүл

Дээр дурдсан дасгалын байрлалыг авна. Энэ үед та шалнаас 30-40 см-ын зайтай байхаар өвдгөө нугалж, доош суух хэрэгтэй. Нуруу ханатай нийлж байх ёстойг анхаараарай! Өдөрт хэд хэдэн удаагийн давтамжтай хийж болох юм.

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Яагаад сэрүүхэн өрөөнд унтах хэрэгтэй байдаг вэ?

Ч.Ганжавхлан: Хүчиндүүлсэн гэх охиныг овоо босгоогүй бол энэ тэр гээд л…