in

Харамсал Тэнэглэл Гайхмаар

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охиныг нүцгэн зураг дардаг Бэлгүүнтэй хүчиндсэн гэв үү?

Олны танил эрхмүүд болон олигархуудын хүүхдүүд хэрхэн эрээ цээргүй аашилж охидыг хүчиндэж, хар тамхи хэрэглэж байгааг дэлгэсэн Г.Номуундарь охины мэдээлэл эрчээ алдалгүй явсаар. Олон том группүүдийн хүүхдүүд холбогдсон учраас тэсрэх бөмбөг мэт мэдээлэл нь тархаж байна. Тэрбээр 16 насандаа хүчиндүүлсэн ба түүний дүү 2001 оны охин ч мөн араа шүлсээ асгаруулсан аймшигт араатнуудын гарт өртөж хүчиндүүлсэн ажээ.

Тэгвэл түүнийг хүчирхийлсэн хүмүүсийн нэр аль хэдийн тодорхой болж олон нийтэд тархсан бол дүүг нь хүчирхийлсэн этгээдүүдийн нэр ч мөн тодорлоо. Тухайлбал  нүцгэн зураг авдаг Бэлгүүнтэй  гэх хүнээр ахлуулсан хэсэг бүлэг залууст түүний дүү охин хүчиндүүлж байжээ. Үүн дунд цахим ертөнцийн од Ангууч ч бас байсан гэх мэдээлэл гарчээ. Үнэн худал нь эцэслэн тогтоогдоогүй хэдий ч хохирогчийн мэдээлэл хийсэн бичлэгт тус зурагчин залуугийн тухай яригдаж байсан нь нууц биш.

Уг охины уусан зүйлд мансууруулах бодис хийн, түүнийг хүчирхийлсэн тухай өгүүлэхдээ Монголын урдаа барьдаг томоохон компаниудын эздийн хүүхдүүд үйлдсэн талаар дурдаж байсан. Тэрхүү бичлэг, мэдээлэл олон нийтэд цацагдаад эхэлсний дараахан удалгүй зарим сайтуудаас устаад алга болсон нь мөнгө төгрөгтэй эрхмүүд уг баримтад хутгалдсан болохыг бэлхнээ гэрчлэх мэт.

Иймээс ч баячуудын хүүхдүүдийн булай үйлдлүүдийг өөрийгөө эрсдэлд оруулахаас үл айн, нийгэмд зоригтойгоор дэлгэсэн “Бридж” Ганхуягийн охин Номундарийг хамгаалалтад авах нь зүйтэй гэх санал олон нийтийн сүлжээний хэрэглэгчдээс гарч эхэллээ.

Монголд өсвөр насныхны хар тамхины хэрэглээ, амиа хорлолт, хүчингийн хэрэг хэрээс хэтрээд байгаа гэхэд хилсдэхгүй.

“Бридж” Д.Ганхуягийн охин тэрээр өөрийгөө хүчиндүүлсэн хэмээн зарлаад байгаа бөгөөд түүний ууж байсан зүйлд мансууруулах бодис хийн мансууруулсны улмаас энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэн тухай ч мөн ярьжээ. Тэрээр хар тамхи хаанаас ямар замаар дамжин тэдний гар дээр ирдэг тухай, мөн томчуудын хүүхдүүд хэрхэн хүчин болон танхайн гэмт хэрэг үйлдэж авлига өгдөг вэ зэрэг олон асуултад хариулт өгчээ.

Тагнуулын ерөнхий газартай хамтран хар тамхи хэрэглэгч гэр бүлүүдэд нэгжлэг хийж, цуснаас нь шинжилгээ авах бөгөөд бүгдэд нь ял ногдуулахаар болсон тухай уг видеогоор дамжуулан хэлжээ. Тэрээр мөн тус төрлийн гэмт хэрэгт холбоотой бүх хүмүүсийн нэрийг дурдсан бөгөөд жүжигчин Баатархүүгийн хүүгийн гэмт хэргийн талаар хүртэл ярьсан байна. Энэ тухай дэлгэрэнгүй яриаг дараах бичлэгээс үзнэ үү.

Гэрийн нөхцөлд шүдээ цайруулах гайхалтай үр дүнтэй 9 арга

Эдгээр 3 хөзрөөс аль нэгийг сонгоод ирэх 30 хоногт таныг юу хүлээж байгааг мэдээрэй