Ч.Ганжавхлан: Хүчиндүүлсэн гэх охиныг овоо босгоогүй бол энэ тэр гээд л…

Баячуудын хүүхдүүдийн булхайг дэлгэж, ноцтой гэгч “лайв” хийсэн охин хэний хэн болох нь өчигдөр тогтоогдсон. Тэрээр “Бридж” Ганхуягийн охин бөгөөд хүчиндүүлсэн гэх хэргийг илчлэхийг гэр бүлийнхэн нь мөн дэмжиж байгаа гэдгийг хэлээд амжсан.

Хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэтгэхийг нийгэмд уриалж байгаа цөөхөн хэдэн хүний нэг Лантуун дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан мөн энэ талаар өөрийн бодлыг илэрхийлжээ.

Тэрээр энэ тухай “тэр нэг охин овоо зориг гаргаж бүхэл бүтэн сүлжээ маягийн хар тамхи, хүчин, садар самуун, танхайтай холбоотой хэргийг илчиллээ. Одоо тэгтэл нийгмийнх нь хандлага түүнийг хамгаалах биш “Өөрөө яах гэж алцаганаж явсан юм хохь нь” гэх холгүй. Зүгээр л алцганасан байна уу, үгүй юу хамаагүй ямар ч тохиолдолд бага насны хүүхдийг хүчиндэж, хар тамхинд хордуулж болохгүй гэдэг өнцгөө л бариад сурчихаач ! Овоо босгоогүй бол энэ тэр гээд л улиад суух юм” хэмээжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!