in

Харамсал

Эрчүүд дурлахаараа яадаг вэ?

Эрэгтэй найздаа сайн болчихоод, би ч гэсэн түүнд таалагдаж байж магадгүй гэсэн бодол төрж байсан хэрнээ хэлэлгүй өнгөрөөж байсан үе байсан уу? Эсрэгээрээ чамтай зүгээр л сайн найзууд болохыг хүссэн эрэгтэй найзыгаа надад хайртай юм биш биз гэж буруу таамаглан эвгүй байдалд оруулж байсан уу? Тэгвэл тэр үнэхээр чамд татагдаад байгаа эсэхийг доорх 10 шинжээр мэдэж аваарай.

1. Тэр чамайг урьдынхаасаа нэг л өөрөөр тэврээд байна уу?

01
Өмнө нь зүгээр л найзын ёсоор тэвэрдэг байсан бол одоо илүү удаан, энхрий зөөлнөөр тэврээд байгаа юм биш биз? Тэгвэл та хоёрын дунд ямар нэгэн юм байна гэсэн үг. Энэ мэдрэмж нь шинэ ч бай, үгүй ч бай, их л хүчтэй байх болно доо.

2. Та хоёр хосуудын хийдэг зүйлсийг хамтдаа хийдэг үү?

02
Та хоёр зүгээр л найзууд. Өдрийн хоол хамтдаа идэж, хоёулханаа кино үзэж, ууланд алхдаг энгийн найзууд. Заримдаа чи түүнийг гарыг чинь бариасай гэж нууцхан хүсдэг юм биш биз?

3. Зөвхөн та хоёр л ойлгодог онигоонууд их бий

03
Санаатай ч бай, санамсаргүй ч бай тэр чамд чамтай хамт байхад хэчнээн хөгжилтэй байдаг талаараа хэлж, аажмаар “Бид хамтдаа ямар их хөгжилтэй байгааг хар л даа, бидний дунд хосуудад байж болох бүхий л шинж тэмдгүүд байна” гэж үйлдлээрээ хэлэх гэж оролдоно.

4. Энэ дэлхий дээр чамаас өөр охин байдаггүй мэт

04
Өөр охидын талаар тэр огт ярихгүй. Чи түүнийг ганц бие, царайлаг, дажгүй залуу гэдгийг мэднэ. Охид түүнд дурлахгүй байхын аргагүй. Гэхдээ чи тэр охидын талаар хэзээ ч, юуг ч олж сонсохгүй л болов уу. Охидын талаар ярихдаа тэр үргэлж л өөрт нь тохирох хэн нэгэн таараагүй байна гэж хэлнэ. Эсвэл надад хайртай эмэгтэй бий гэнэ.

5. Тэр чиний ихэнхи найзуудыг мэднэ

05
Найз охиныхоо найзуудтай сайн харилцаатай байх нь том давуу тал гэдгийг залуус бүгд мэднэ. Тэр эхлээд чамаар дамжуулан найзуудтай чинь танилцаад тэдэнд таалагдахыг хичээж эхэлнэ.

6. Чамтай хамт байхад ямар хөгжилтэй байдаг гээч!

06
Хамтдаа цагийг зугаатай, хэрэгцээтэй, бүтээлч өнгөрөөх гэж л найзууд байдаг. Гэхдээ та хоёр хамт байхдаа илүү их хөгжилтэй байж, цаг хугацаа хурдан өнгөрөөд байна уу? Тэр чамд энэ талаар ярьж байна уу?

7. Тэр хэзээд чамруу хариу бичдэг

07
Сайн найзууд ч гэсэн үргэлж хариу бичдэг. Гэхдээ онцын шаардлагагүй бол заримдаа харчихаад хариу бичихгүй тохиолдол байдаг шүү дээ. Харин тэр чамайг үргэлж хүлээж байдаг учраас, хэр их анхаарал тавьдагаа харуулахын тулд хариу бичилгүй үлдээнэ гэж байхгүй.

8. Өөр хэн нэгэн чамайг муу хэлэх, гомдоохыг тэр тэвчихгүй

08
Ангийнхантайгаа юм яриад сууж байтал хэн нэгэн чамтай эвгүй харьцаж эхэлбэл тэр түрэгхэн гэгч нь ярианы сэдвийг өөрчлөхийг оролдоно эсвэл зогсооно. Чи түүнтэй хамт байх хэрэгтэй гэдгийг ойлгож амжаагүй байгаа ч тэр үргэлж чамайг бусдаас өмгөөлж, хамгаална.

9. Тэр үргэлж чамайг дэмждэг

09
Хэрвээ чи ямар нэгэн үдэшлэг зохион байгуулах эсвэл хандивийн мөнгө цуглуулах арга хэмжээнд оролцож байгаа бол тэр сошиал ертөнцөд мэдээллийг тарааж, энэ үйл ажиллагаа ямар чухал талаар, хүмүүс яаж оролцох талаар зааж, сурталчилна. Яагаад гэвэл тэр ч гэсэн чиний ажил бүтэмжтэй байгаасай гэж хүсэж байгаа.

10. Чиний санаандгүй хэлсэн зүйлсийг хүртэл тэр мартахгүй

10
Хэрвээ чамд хэцүүхэн өдөр тохиовол тэр чамд чиний өмнө нь түүнд ярьж байсан сайхан зүйлсийг чинь сануулж чиний сэтгэл санааг дэмжихийг оролдоно. Чи ч тэгж хэлж байснаа мартчихсан байхад шүү дээ.

Эрдэмтэд жин хасах хамгийн шилдэг аргыг олжээ

2015 онд хамгийн ”муухай” хувцасласан одууд