Гэрлэлтээ аз жаргалтай байлгахын тулд яг одооноос хийж эхлэх 8 алхам

Төгс төгөлдөр хосуудыг кинон дээрээс л хардаг. Эсвэл ямар нэгэн сайхан зохиолоос. Гэхдээ энэ бол бодит амьдрал биш. Үүнд маш олон шалтгаан бий. Байнга болзоонд явж, чамд анхаарал тавьж, аливааг хамтдаа хийдэг байсан нь багасаад ирэхээр гомдолтой санагдана. Үүнээсээ болоод ойр ойрхон муудалцаж, тэр хүнийг сайн таниагүй байсан мэт, хөндийрч байгаа юм шиг мэдрэмжүүд төрж эхлэнэ. Үнэндээ тэр өөрчлөгдсөндөө биш жинхэнэ өөрөөрөө л байгаа хэрэг. Хөндийрч байгаа мэт санагдаад байвал та хоёрын аз жаргал үгүй болж байна гэсэн үг. Тиймээс гэрлэхийнхээ өмнөх аз жаргалыг хэвээр хадгалахын тулд дараах алхмуудыг туршаад үзээрэй.

1. Шинэхэн хосууд яадаг вэ?

01
Тэдгээрийг одоо ч бүү орхигдуул. “Хөгширчихөөд жаахан хүүхдийн юм юу гэж хийхэв дээ” гэж битгий бод. Үнэндээ хүүхдээрээ зан л бүх харилцааг халуун дотно болгодог шүү дээ. Төрсөн өдрөөр нь түүнд зориулж хийж өгдөг байсан бялуугаа энгийн өдөр ч хийж өг. Үерхээд удаагүй байхдаа бичдэг байсан шигээ гоё үгтэй мессеж илгээх гээд урьд нь хийдэг байсан хөөрхөн зүйлсээ хийсээр л бай.

2. Эерэг уур амьсгалтайгаар ярилц

02
Та хоёрын одоогийн харилцан яриа чинь гол төлөв ойрын хугацаанд болж байгаа үйл явдлууд, шинэ буйдан авахдаа хэдэн төгрөг зарцуулах хэрэгтэй, өнөөдөр хэр өнгөрсөн талаар л байгаа байх. Мэдээж энэ нь зүй ёсны хэрэг ч энэ хэвээрээ удаж болохгүй. Урьд нь хамтдаа хийж байсан, өөрт тохиолдсон хөгжилтэй зүйл, бага насанд болж байсан инээд хүргэм явдлууд гээд элгийг чинь хөштөл инээлгэх хөгжил, хөөртэй зүйлсийн талаар ярилцаж байвал халуун дулаан уур амьсгалыг чинь сэргээж өгнө.

3. Хамтдаа идэвхтэй бай

03
Хамтдаа хийх дуртай зүйлээ олоод түүнийгээ байнга хий. Ширээний теннис тоглох, ууланд авирах, фитнессээр хичээллэх, хөзөр тоглох гээд юу ч байж болно. Хамгийн гол нь хамтдаа, аз жаргалтайгаар хийх нь чухал юм.

4. Хувийн төлөвлөгөөг нь хүндэл

04
Өдөрт хийх ажлуудыг нь асууж мэдсэний дараа хамтдаа хийх зүйлээ зав чөлөөтэй цагийг нь тохируулан төлөвлөж байгаарай. Багын найзтайгаа уулзаж өдрийн хоол идэх байсан ч хамаагүй шүү. Юм л бол түүний цагийг хараад бай гэсэн үг биш бөгөөд зүгээр л бодолцож үздэг байгаарай гэж хэлж байгаа юм. Мөн ямар нэгэн уулзалт зөвлөгөөнийх нь дараа хэр байсан, амжилттай болсон эсэх талаар нь асууж, баяр хүргэж, зөвлөлдөж байх хэрэгтэй. Ингэснээр түүнийхээ ажлыг ойлгодог, хүндэлдэг гэдгээ харуулна.

5. Олон нийтийн дунд байхдаа түүнийг хүндэлдэг, бахархдаг гэдгээ байнга харуулж бай

05
Ямар нэгэн үдэшлэг, уулзалт, бүр гудамжаар хамтдаа алхаж байхдаа хүртэл түүнтэй ямар сайхан харилцаатай вэ гэдгээ бусдад харуул. Бусдад харуулах гэж худлаа дүр эсгэж биш түүнийхээ бардам зан, бахархлын төлөө бусдын дэргэд хийж байгаа үйлдэл юм. Түүний гараас хөтөлж, түүн рүү хайрын харцаар ширтэж, халуун дотноор тэвэрч алх. Хамгийн чухлыг нь чи сайн мэдэх байх. Найз нөхөд, хамаатан садан гэх мэт хөндлөгийн хүмүүсийн дунд байхдаа түүнийгээ хэзээ ч битгий эвгүй байдалд оруулж байгаарай.

6. Маргалдсан бол түүнд хамтдаа гадуур алхъя гэж хэл

06
Энэ нь хоорондын үл ойлголцоо эв зүйгээр арилгахад чинь тусална. Хурцадмал байдлыг намааж, аль алинд буулт хийх сэтгэл зүйн тайвшралыг өгдөг юм шүү.

7. Өөртөө цаг гарга

07
Өөрийгөө хэзээ ч битгий март. Аз жаргалтай, өөртөө итгэлтэй хүн гэдгийг чинь мэдрүүлэх зүйлсийг хийж бай. Гэр бүлийн биш хувь хүний аз жаргал, сэтгэл ханамжтай байдлыг хэлж байгаа юм шүү. Найз нөхөд, ажлын газрынхантайгаа хааяа гадуур гарч , гоо сайхандаа анхаар. Бас хайртдаа ч мөн адил өөртөө цаг гаргах боломжийг нь олгох хэрэгтэй шүү.

8. Хамтын цаг гарга

08
Хэчнээн ажилтай завгүй өдрүүд үргэлжилж байсан ч хайрттайгаа хамтдаа өнгөрөөх цагийг заавал гаргаж байгаарай. Долоо хоногтоо дор хаяж гурван удаа хайртайгаа хамт болзоонд явж байх хэрэгтэй. Бас найз чинь кино, жүжгийн тасалбар өгсөн бол заавал ажлаа зохицуулаад хамт явж үзээрэй. Гэр орны асуудлаас холдож хоёулахнаа байх цагийг гаргаж байж л хосууд гэдэг утгаа мэдрэх болно.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close