in

Хөөрхөн Харамсал Тэнэглэл Инээдтэй Буруу Гайхмаар

Дунд хуруундаа хэзээ ч битгий бөгж зүүгээрэй! Учир нь…

Finger Ring Hand Female Hands Fingers Hands Ring

Охид бүсгүйчүүд төрөл бүрийн гоёл чимэглэл болон чамин бөгжөөр хуруугаа гоёх дуртай байдаг. Гэвч нүдэнд тусч таалагдсан болгоноо хуруундаа зүүгээд байж болохгүй гэдгийг та мэдэх үү? Бөгж зүүхэд хүртэл тусгай дүрэм гэж байдаг бөгөөд аль хуруундаа ямар бөгж зүүх ёстой тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Хуруундаа ямар бөгж зүүх хэрэгтэй вэ?

Таны баруун болон зүүн гар өөр өөр үүрэг, энергитэй агуулж байдаг. Баруун гарыг эрэгтэй хүнтэй зүйрлэж үзэх бөгөөд энэ нь амьдралын цар хүрээг өргөжүүлж, бат бөх, тайван амгалан байхад чухал нөлөөтэй. Харин зүүн гарыг эмэгтэй хүнтэй зүйрлэн, эрч хүч, энергийг хувиарлахад онцгой нөлөөтэй хэмээдэг байна.

Эрхий хуруу нь толгойг бэлэгддэг. Баруун гарын эрхий хуруу нь хүний ​​оюун ухаан болоод логикийг хариуцдаг байна. Хэрэв таны гүйлгээ ухаан тааруу бол эрхий хуруундаа шаргал, улаан өнгийн чулуутай бөгж зүүгээрэй.

Хэрэв та сэтгэл хөдлөлөө барьж, өөрийгөө хянаж сурахыг хүсч байвал, эрхий хуруундаа мөнгөн бөгж зүүх хэрэгтэй.

Харин зүүн гарынхаа эрхий хуруунд алтан бөгж зүүвэл, энэ нь эрч хүчийг нэмэгдүүлэх аж.

Долоовор хуруу нь бидний эго болоод хүч чадлын илэрхийлэл юм. Та баруун болон зүүн долоовор хуруундаа мөнгөн бөгж зүүснээр, өөрийгөө элдэв хэл ам, муу муухай зүйлээс сэргийлж чадна.

Долоовор хуруундаа алтан бөгж зүүж болохгүй.

Дунд хуруундаа үнэт эдлэл зүүх нь хамгийн буруу алхам юм. Энэ нь хувь заяаг төөрөгдүүлж, муу муухайг урин дуудах аюултай.

Ядам хуруундаа бөгж зүүх нь хайр, амжилт, гэр бүлийг тогтвортой байлгаж, аз жаргалыг дууддаг.

2. Хуримын бөгжөө аль хуруундаа зүүх вэ?

Та баруун гарынхаа ядам хуруунд хуримын бөгжөө зүүгээрэй. Энэ нь амжилт, баяр хөөрийг бэлэгддэг тул танд аз жаргал болоод амар тайван байдлыг бэлэглэнэ. Алтан бөгж нь гэрлэлтийг бат бөх байлгадаг. Харин мөнгөн бөгж нь харилцааг хэтэрхий хувиа хичээсэн болгож хувиргах төдийгүй нэгнээсээ илүү их сэтгэл шаардаж, харилцаанд ан цав үүсгэдэг гэнэ.

Харин та баруун гарынхаа ядам хуруунд хуримын бөгж зүүсэн бол зүүн гарынхаа ядам хуруунд бөгж зүүх хэрэггүй. Энэ нь гэрлэлтийн хүчийг саармагжуулж, харилцааг бага багаар уйтгартай болгодог хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна.

Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол найзууддаа хуваалцаарай

Эдгээр 3 хөзрөөс аль нэгийг сонгоод ирэх 30 хоногт таныг юу хүлээж байгааг мэдээрэй

Залуу сайхан төрхөө удаан хадгалах гоо сайхны 11 нууц