in

Хөөрхөн Тэнэглэл Буруу Гайхмаар

Залуу сайхан төрхөө удаан хадгалах гоо сайхны 11 нууц

Алдартай жүжигчин, загвар өмсөгчдийн гадаад төрхөнд атаархаж байсан удаатай юу? Тэд нас, асуудал эсвэл ядаргаанаас үл хамааран байнга залуугаараа бас гоо сайхан харагдана. Мэдээж тэдний ихэнх нь хувийн гоо сайханч, хоол судлаач, фитнесийн дасгалжуулагчтай байдаг. Өнөөдөр та бүхэндээ хэдэн сая долларын арчилгаа хийсэн мэт харагдах энгийн зөвлөгөөнүүдийг өгөхөөр бэлдлээ. Таны арьсыг залуугаар нь удаан хадгалах нууцыг дэлгэе.

1. Нарнаас хамгаалах тос түрхэж хэвшээрэй

Та мөнхийн залуу төрхөө удаан хадгалахыг хүсвэл нарнаас хамгаалах тос түрхээрэй. Гоо сайхны мэргэжилтнүүд нарны тос түрхэхгүйгээр залуу төрхөө удаан хадгалж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

2. Үрэвссэн арьсыг хуурайшуулж болохгүй

Ихэнх тос, спирт болон бензоилпероксид агуулсан байх бөгөөд арьсыг хуурайшуулж үрэвслийг хүндрүүлдэг байна. Үрэвсэл дарах зорилгоор та шавран маск хэрэглэж болно.

3. Хүзүүгээ арчлахаа мартаж болохгүй

Хүзүүний арьс нимгэн бөгөөд эмзэг байдаг тул нүүрний арьсаа арчилж байгаатай л адил арчлаж хэвшээрэй.

4. Нүүрний арьсны гоо сайхныг хадгалахын тулд мөс хэрэглээрэй

Мөсөөр нүүрээ арчих нь нүүрний өнгийг сэргээж, цусны эргэлтийг сайжруулах тустай.

5. Гоо сайхны бүтээгдэхүүнээ зөв хадгалж сураарай

Хэт халуун чийгтэй өрөөнд тос, лосьон зэргийг тавих нь хадгалалтын хугацаа дуусахаас өмнө муудахад хүргэдэг байна. Харин үүний оронд хөргөгчинд хийхэд болно.

6. Гараараа нүүрэндээ бүү хүр

Гар тань бохир байхад нүүрэндээ огт хүрч болохгүй. Нүүр гарны алчуураа 5 хоног тутамд солих хэрэгтэй. Мөн гар утасныхаа дэлгэцийг байнга цэвэрлэж заншаарай.

7. Батгыг скрабаар үрж эмчлэхгүй

Үрэвслээ эмчлэхийг хүсэж байгаа бол аспирин, усны зуурмагийг ашигла.

8. Нүдний доод зовхины хөх толбыг иллэг хийж арилгаарай

Иллэг нь цусан хангамжийг сайжруулж арьсыг толигор болгохоос гадна нүдний доорх хөх толбыг багасгадаг тустай.

9. Гарынхаа арьсыг ч мартаж болохгүй

Гар таны насыг илтгэдэг гэдгийг мэдэх үү? Mиймээс арьсыг нь байнга чийгшүүлэх, бээлий өмсөх, нарнаас хамгаалах тос түрхэж байгаарай.

10. Нүүрээ сайтар цэвэрлээрэй

Байнга угааж байгаа ч гэсэн батга гараад байна уу? Тиймээс гель эсвэл тоникоор угаахыг зөвлөж байна.

11. Хөхний даруулгатай унтахгүй байхыг зөвлөж байна

Хөхний даруулга нь цусны эргэлтийг боож арьсыг цочроох, хөхөрч харлахад хүргэдэг.

Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол найзууддаа хуваалцаарай

Дунд хуруундаа хэзээ ч битгий бөгж зүүгээрэй! Учир нь…

Хүнд хэзээ ч бэлэглэж болохгүй 12 зүйл