Удахгүй Монгол түмний уламжлалт цагаан сар, түүний дараа эмэгтэчүүдийн баяр, цэргийн баяр гээд шил шилээ дарсан олон баяр тохионо. Энэ бүх баяраар бид найз нөхөд, гэр бүл, эрхэм нандин хүмүүстэй бэлэг өгдөг уламжлалтай.

Гэвч бэлгийг зүгээр ч нэг гарт тааралдаж, сэтгэлд хүрснээ сонгож хэн нэгэнд өгдөггүй ажээ. Учир нь энэ нь бидний мэдэхгүй маш олон сөрөг үр дагаврыг дагуулдаг бөгөөд тааварлахын аргагүй зүйлсэд хөтөлж болно. Бид энэ удаагийнхаа нийтлэлээр хүнд бэлэглэж болохгүй зүйлс болон түүнийг үр дагаврын тухай танд хүргэхээр бэлтгэлээ.

1.Толь

Vintage picture frame on baroque style wallpaper.

Хүн төрөлхтөн эрт үеэс тольтой ихэд болгоомжлон харьцдаг байжээ. Учир нь түүнд тайлбарлахын аргагүй хүч нуугддаг байсанд итгэдэгтэй холбоотой. Түүнчлэн залуу эрч хүчтэй, үзэсгэлэнтэй нэгэнд толь бэлэглэвэл түүний сүр сүлд, гоо үзэсгэлэнг толь өөртөө шингээн авдаг хэмээх яриа ч бий. Иймд өөрийн өстөн, дайсандаа ийн толь бэлэглэдэг байсан гэдэг. Ялангуяа хэн нэгнээс эртний, хэн нэгний хэрэглэж байсан толийг авах нь маш аймшигтай үр дагаварт хүргэж болно.

2.Бугуйн цаг

Толины адилаар цагтай холбоотой маш олон домог, яриа байдаг. Хэрэв та хэн нэгний хуримын өдөр цаг бэлэглэвэл, тэдний хайр сэтгэл тун удалгүй хөрж, үгүй болохыг бэлгэддэг аж.

3.Хүүхэлдэй

Хүүхэлдэй нь эзнийхээ энерги, дурсамжийг өөртөө шингээдэг. Энэ нь магадгүй тэдний устаж үгүй болтол хэзээ ч арилахгүй юм. Ялангуяа таагүй дурсамж шингэсэн газрын хуучин хүүхэлдэй, эсвэл хүнтэй хэт төстэй шинэ хүүхэлдэйг хүнд бэлэглэх маш муу. Хуучин хүүхэлдэйнд агуулагдах, энерги дурсамж нь шинэ эзэндээ таагүй зүйлсийг дуудах, цаашлаад хуучин зүйлсийг давтуулж болно. Харин шинэ хэрнээ хэт бодит хүүхэлдэй эзнийхээ бүхий л эрч хүчийг өөртөө сорж байдаг байна.

4.Хутга, сэрээ, ирмэгтэй зүйлс

Та ойр дотны хүндээ бэлэг өгөхөөр бол хутга, сэрээ гэх зэрэг ирмэгтэй зүйлс сонгож болохгүй. Энэ нь айл гэрт сөрөг энерги дуудаж, асуудал үүсгэдэг. Тус бэлгийг авсан хүний ажил үйлс нь бүтэхээ больж, хэрүүл маргаан бий болно.

5.Шувууны зураг, баримал

Хутгатай адил шувууны зураг, баримал нь гай зовлон, уйтгар гунигийг авчирдаг. Энэ нь шувууг хамгийн муу муухайн дуу чимээний бэлэг тэмдэг гэж үздэгтэй холбоотой. Шувуу нь цонхоор орж ирэн, уйтгар гунигийг авчирдаг гэж үздэг тул, бусдад бэлэг болгон өгөхийг цээрлэдэг байна.

6.Бээлий

Та ахимаг настай хүмүүст бэлэг сонгох гэж байгаа бол бээлийг сонголтын жагсаалтаасаа гаргаарай. Учир нь бээлий нь хурдан үхэхийг бэлэгддэг бөгөөд авсан хүндээ өвчин, зовлон дууддаг гэж үздэг. Үүнээс гадна эрт дээр үеэс эрчүүд нэг нэгнийгээ тулаанд дуудахдаа бээлий явуулдаг байсан бөгөөд үүнээс улбаалж, найз нөхөддөө бээлий өгөх нь харилцааг сэвтээж, муудалцахад хүргэдэг хэмээдэг аж.

7.Хоосон хэтэвч

Хоосон хэтэвч, цүнхийг хүнд бэлэглэх нь тухайн хүнийг санхүүгийн хямрал, өрөнд оруулах магадлалтай байдаг. Тиймээс та хэн нэгэнд түрийвч эсвэл цүнх бэлэглэхээр бол дотор нь заавал их бага хамаагүй мөнгө хийж байгаарай.

8.Нурууны бүс

Амны хаалт, халаагч дэвсгэр, халуун хэмжигч, нурууны бүс зэрэг эрүүл мэндтэй холбоотой эд зүйлсийг бусдад бэлэглэж болохгүй. Энэ нь өвчин дуудаж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай байдаг.

9.Нохой, тэжээмэл амьтан

Амьд амьтныг бусдад бэлэг болгож өгөх нь тийм ч сайхан санаа биш. Учир нь амьтан бэлэглэх нь тухайн хүнд өвчин зовлон дууддаг байна.

10.Дотуур хувцас, оймс

Гэр бүлийн хүндээ дотуур хувцас, оймс бэлэглэх нь урвалтын эсвэл хосуудыг их хугацаагаар хол байлгахын эхлэл гэдэг. Мөн нусны алчуур бэлэглэх нь нулимс дагуулдаг гэж үзэн зайлсхийдэг. Учир нь хүмүүс оршуулгын газраас ирэхдээ нулимсаа арчиж байсан алчуураа үлдээдэг заншилтай гэнэ.

11.Сувд

Хэдий зарим хүмүүс дотно нэгэндээ сувд гэх зэрэг үнэт чулуу бэлэглэх нь хүндэтгэж байгаагийн дээд хэлбэр гэж тооцдог. Гэсэн ч дийлэнх хүмүүс сувд очиж буй эзэндээ нулимс авчирдаг гэж үздэг гэнэ.

12.Хар, улаан цэцэг

Хэн нэгэнт лиш цэцэг бэлэглэх нь муу, муухай зүйлсийг хамтад нь өгдөг гэсэн мухар сүсэг бий. Мөн зөвхөн улаан болон хар өнгийн лиш цэцгээс бүрдсэн баглаа нь үхлийг дагуулдаг гэж үздэг. Ялангуяа баглаандаа тэгш тооны цэцэгтэй байвал муу ёрыг хамгийн ихээр зөгнөдөг гэнэ.

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 8

Upvotes: 4

Upvotes percentage: 50.000000%

Downvotes: 4

Downvotes percentage: 50.000000%

Leave a Reply

Your email address will not be published.

Сэтгэгдэл

Залуу сайхан төрхөө удаан хадгалах гоо сайхны 11 нууц

Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын байж боломгүй 9 алдаа