in

Хөөрхөн Тэнэглэл Гайхмаар

15 минутанд хийх амтат салатны жор

SONY DSC

Айл бүрийн хөргөгчинд байж л байдаг орц материалуудыг ашиглан хоромхон зуур амтат салат хийж сурмаар байна уу? Тэгвэл доорх жор танд хэрэг болох болно.

Орц:

  • Утсан хиам: 150гр
  • Сонгино: 1/2 – 1 ширхэг
  • Лууван: 1-2 ширхэг
  • Өргөст хэмх: 150 гр
  • Даршилсан өргөст хэмх: 150 гр
  • Ногоон вандуй: 150 гр
  • Эрдэнэ шиш: 150 гр
  • Майноз: 2-3 халбага (1 хоолны халбага = шингэн – 15мл, хуурай – 15гр)
  • Давс: 1/4-1/2 цайны халбага (1 цайны халбага = шингэн- 5мл, хуурай – 5гр)
  • Хар перц: 1/4-1/2 цайны халбага (1 цайны халбага = шингэн- 5мл, хуурай – 5гр)

Лууван, өргөст хэмх, даршилсан өргөст хэмх, хиамыг угааж, цэвэрлээд урт нарийн хэрчинэ. Ногоон вандуй болон эрдэнэ шишийг жигнэж хөргөнө. Эсвэл лаазалсан вандуй, эрдэнэ шиш хэрэглэж болно. Утсан хиам сонговол илүү сайхан амттай болно.

SONY DSC

Бүх орцуудыг саванд хольж хийгээд майноз хийж сайтар хутгана. Мөн жижиглэн хэрчсэн сонгино эсвэл ногоон сонгино, давс, хар перцээр амтлаж хутгана. Ингээд л амтат салат бэлэн боллоо.

Ямар ордны бүсгүйчүүд хамгийн ухаантай байдаг вэ?

Амжилттай бүсгүйн завгүй байсан ч заавал амжуулдаг 4 зүйл