in

Хөөрхөн Тэнэглэл

Эмэгтэйчүүдийн далд гоо сайхандаа анхаарах болсныг илтгэх 4 шинж

Бид энэ удаад эмэгтэйчүүдийн хамгийн чухал, нандин эрхтэн болох далд гоо сайхны талаар тэр дундаа далд гоо сайхан юунаас болж яагаад үрэвсэж, өвчилдөг болох талаар дурдлаа. Мэдээж хэрэг далд гоо сайхандаа анхаарахын чухлыг илтгэх олон шинж тэмдэг байдаг ч энэ удаад 4 ийг нь онцоллоо.

1. Бэлгийн дур хүсэл буурах

Эмэгтэй хүний хувьд бэлгийн хөрөлт үүсэх тохиолдол байх ба үүнийг бэлгийн сулрал гэж ойлгож болно. Энэ нь төрсний дараа, цэвэршилтийн үед бэлгийн дур сонирхол буурах шинж тэмдгээр илэрнэ.

Бэлгийн хөрөлтөөс үүдэн дааврын болоод бодисын солилцооны хямралд орсоноор наснаасаа эрт , арьс үс өнгөө алдах, хуурайших, хөгшрөх, сэтгэл санааны хямрах, нойргүйдэх, хөдөлмөрийн чадвар буурах, амьдралын баяр баясгалангүй болох шинж тэмдгүүд элбэг тохиолддог.

Хүүхнүүд өөрт тулгамдсан бэлгийн асуудлаа нууж явсаар эрүүл мэнддээ нөхөш баршгүй хохирол учруулдаг. Бэлгийн амьдралын сайхныг мэдэрч, дур ханах нь бүхий л биеийг хамарсан эерэг стресс учир эрүүлжих, залуужихын эх сурвалж хэмээн үздэг. Дур тавих үед эмэгтэй хүн сэтгэлийн дээд зэргийн жаргал эдэлж, эр эмийн харьцааг бататгадаг ба биед хэрэгтэй олон төрлийн бодис, гормон ялгардаг.

2. Амаржсан ээжүүд

Бяцхан үрсээ өлгийдөн авсан нь сайхан мэдээ хэдий ч энэ үетэй зэрэгцэн эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн амьдралын асуудал урган гарч ирдэг. Төрсний дараах бэлгийн харьцаанд үтрээний булчингийн сулралт, сэтгэл санааны тогтворгүй байдал, төрөлтийн хүндрэл, оёдол гэх мэт маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Тиймээс энэ үед ээжүүд, эхчүүд ичимдэг эрхтнийхээ ариун цэвэр, эрүүл ахуйд онцгой анхаарал хандуулах шаардлагатай.

3. Шээс задгайрах

Энэхүү өвчин нь ахимаг насныхан болон доороосоо даарч хөрөхөөс үүсдэг өвчин. Шээс задгайрах өвчин гэдэг нь шээс хүрээгүй байхад шээсний сүвнээс өөрийн мэдэлгүй гарахыг хэлдэг. Шээс задгайрлыг нь анхдагч ба хоёрдогч гэж ялгадаг.

Анхдагч шээс задгайрал нь давсагны хуниас буюу шээс таслан зогсоогч аппаратын анатомийн гажгаас буюу гаднын бэртэл гэмтэл, төрөлхийн гажилт зэргээс үүсдэг. Хоёрдогч шээс задгайрал нь анатомийн хувьд хэвийн боловч хуниас нь хэвийн ажиллаж чадахгүй байх үед үүсдэг.

4. Үрэвсэл

Бэлгийн хавьтлын үед өвдөх, хорсох зовиур гол төлөв үтрээ болон умайн хүзүүний үрэвслийн үед илэрдэг. Эмэгтэй хүний бие махбод, түүнд дотор нөхөн үржихүйн эрхтний тогтолцоо нь маш нарийн зохицуулалттай байдгаас гадна, дотоод хүчин зйүлийн нөлөөгөөр үтрээний хэвийн микрофлор алдагдах эсвэл сөрөг эмгэг төрөгчид давамгайлсаны улмаас үтрээний үрэвсэл үүснэ. Үтрээ нь чийглэг, дулаан байдаг учир эмгэг төрөгчид үржихэд их тохиромжтой орчин юм. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн дунд үтрээний үрэвсэлт өвчин газар авч байна.

Үтрээний үрэвслийн шинж тэмдгүүд:

  • Үтрээний ялгадас ихсэх
  • Ялгадасны өнгө , үнэр үүсгэгчээс хамааран өөр өөр байна. /ногоон, шар, бижирмэгтэй, хөөсөрхөг эвгүй үнэртэй/
  • Үтрээний салст хөөж, улайх
  • Загатнах
  • Зарим үед бэлгийн харьцааны үед өвдөх

Дээрх шинж тэмдгүүд илэрсэн даруйд та нарийн мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандаж шинжилгээ, эмчилгээг хийлгэвэл архагших улмаар хүндрэлээс урьдчилан сэргийлж чадна.

Эрүүл сайхан арьстай байх 10 зөвлөгөө

“Toyota Pruis” машин унадаг хүн бүрийн заавал мэдэж байх ёстой зүйлс