in

Хөөрхөн Тэнэглэл Гайхмаар

Ердөө 7 минутын дотор цусны эргэлтээ хэрхэн сайжруулах вэ?

Хүн бүрт цусны эргэлт муудах асуудал тулгардаг. Байнга ядарч сульдах, халуун өдөр ч гар хөл хүйтэн байх, сэтгэл санаагаар унах, тогтмол өлсөх мэдрэмж төрөх зэрэг нь цусны эргэлт муудахын шинж тэмдгүүд юм.

Цусны эргэлт удаашрах хэд хэдэн шалтгаан байдаг бөгөөд хамгийн гол шалтгаан нь буруу хооллолт болон хөдөлгөөнгүй, идэвхгүй амьдралын хэв маяг юм.

Эдгээр хүчин зүйлс нь судсанд хатуурлын товруу үүсэхэд нөлөөлдөг. Цусны урсгал удаашрах нь зүрхний шигдээс, цус харвалт, тэжээлгүйтлийн шарх үүсгэх аюултай.

Бид танд цусны эргэлт болон эрүүл мэндтэй холбоотой асуудлуудаас салах энгийн зөвлөгөө, дасгалуудыг санал болгож байна.

Хүзүүний дасгал

Толгойгоо аажим, удаанаар хөдөлгөөрэй. Толгойгоо зүүн тийш эргүүлээд хэдэн секунд байлгана. Дараа нь толгойгоо баруун тийш эргүүлээд хэдэн секунд барина. Энэ дасгалыг 10 удаа давтаж хийгээрэй. Үүний дараа толгойгоо дээш доош удаан хэмнэлээр хөдөлгөнө. Дасгалыг 10 удаа давтан хийгээрэй.

Сунгалт

Дасгал хийж эхлэхийн өмнө бүх булчингуудаа сайтар сунгах хэрэгтэй. Үүний ачаар цусны урсгал хурдсаж, булчин халж, дасгалд хийхэд бэлтгэгддэг ба гэмтэл авах магадлалыг багасгана.

Суниалт

Өглөөний цайнаас өмнө өглөө 10 удаа суниалт хийгээрэй. Энэ дасгал нь таны гаран дахь цусны эргэлтийг хурдасгах болно.

Гар болон хуруу

Гараа аажим зангидна. Энэ дасгалыг 10 удаа давтан хийгээрэй. Энэхүү дасгал гарын шөрмөс татахаас сэргийлдэг.

Явган аялал

Богино зайн алхалт нь хөлийн цусны эргэлтийг сайжруулдаг. Долоо хоногтоо дор хаяж 3 удаа хүчтэй хэмнэлээр явган явж байх хэрэгтэй.

Бүжиг

Бүжгийг ихэвчлэн стресс тайлах, бие галбиржуулах зорилгоор зөвлөдөг. Ямар ч төрлийн бүжиг байж болно. Эерэг үр дүнд хүрэхийн тулд өдөрт ердөө 30 минут бүжиглэхэд л хангалттай.

Д.Гантулга УИХ-ын гишүүнээсээ огцрохгүй байсан шалтгаан энэ байжээ

Та ямар ч арьстай байсан эдгээр маскыг хэрэглээд 14 хоногт эмчлээрэй!