Та ямар ч арьстай байсан эдгээр маскыг хэрэглээд 14 хоногт эмчлээрэй!

Хаврын улиралд арьсаа сайн арчлах нь маш чухал. Агаарын бохирдол, салхи гээд энэ улиралд арьс эмзэгшиж, чийгшил дутагддаг байна. Энэ удаад та бүхэндээ хамгийн үр дүнтэй, шилдэг маскуудыг хэрхэн бэлтгэх талаар хүргэж байна. Долоо хоногт 3-4 удаа маск тавиад байхад арьс цаанаасаа гялалзаж, толигор болдог.

Та доор дурдах маскуудаас өөрт тохирохыг сонгож 14 хоногийн турш хэрэглэснээр гайхалтай үр дүнд хүрэх болно. Максаа түрхэхдээ нүүрээ сайтар цэвэрлэсэн байх ёстойг анхаараарай. Мөн танд шаардлагагүй маскыг заавал түрхэх гэсний хэрэггүй юм.

1. Үрчлээс арилгах маск

Та нэг ампул витамин С, болон витамин Е-ийг хольж, дээр нь 0.5 цайны халбага буцалсан ус хийж хутгаарай. Үүнийгээ нүүрэндээ нимгэн түрхэж, хурууны өндгөөрөө иллэг хийгээрэй.

2. Тослог арьсанд зориулсан маск

Нэг хуруу шилтэй аскорбины хүчлийг, 20 дусал витамин А, 5 дусал эрдэст устай холино. Үүнийгээ батгатай хэсэгтээ түрхэж, 20 минут байлгасны дараа бүлээн усаар угаах хэрэгтэй.

3. Сэвх бүдгэрүүлэх маск

Та 0.5 цайны халбага хайлуулсан пармезан бяслаг, 1 хоолны халбага хар цай, 1 ампул С витамин, 1 цайны халбага чацарганы тосыг нийлүүлж, хутгаарай. Үүнийг сэвхтэй хэсэгтээ түрхэж, 20 минут болсны дараа угааж цэвэрлэнэ.

4. Нүхжилт арилгах маск

Нүхжилтээс салахыг хүсч байгаа хүн бүхэн энэхүү маскыг хэрэглэж болно. Гурван цайны халбага шавар, 1 хуруу шил аскорбины хүчил, 1 хоолны халбага буцалсан усыг хольж, бэлтгээрэй. Үүнийгээ нүд болон урууландаа хүргэлгүй түрхэж, 25 минут болсны дараа угаах хэрэгтэй.

5. Хар болон цагаан батгыг эмчлэх маск

Таван ширхэг нүүрстөрөгчийн үрлийг нухаж, 0.5 ампул витамин С болон 1 цайны халбага буцалсан устай хольж бэлтгэнэ. Маскаа нүүрэндээ түрхэж, 15 минут болгосны дараа угаахад хангалттай.

6. Арьсыг цайруулж, гэрэлтүүлэх маск

Та 1 цайны халбага зөгийн бал, 1 цайны халбага сүүн крем, нэг хуруу шил витамин А болон С-г , 7 дусал зуун настын шүүстэй хольж, хутгаарай. Бэлтгэсэн маскаа нүүр болон гарандаа түрхэж, 15 минутын дараа бүлээн усаар угаана. Та ингээд л гэрэлтсэн цагаан царайтай болох юм.

Хэрэв эдгээр маскуудыг түрхэж хэрэглэсний дараа арьс загатнаж, хорсох мэдрэмж төрвөл, цааш хэрэглэж болохгүйг анхаараарай. Энэ нь таны арьсны онцлогт таарахгүй, харшил өгч байгаа илрэл юм.


One thought on “Та ямар ч арьстай байсан эдгээр маскыг хэрэглээд 14 хоногт эмчлээрэй!

  • 2018-03-07 at 10:52
    Permalink

    Маш хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.