in

Хөөрхөн Тэнэглэл Инээдтэй Буруу Гайхмаар

Эрчүүд бүсгүйчүүдийн юунд илүү татагддаг вэ?

Хүн байгалийн зөн совингоороо эсрэг хүйсийнхээ хүнд таалагдахыг хичээдэг. Ялангуяа бүсгүйчүүд эрчүүдэд хэрхэн таалагдах вэ? хэмээн толгойгоо гашилгаж байдаг нь нууц биш. Тэгвэл бид та бүхэндээ эрчүүд бүсгүйчүүдийн юунд илүү татагддаг болохыг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Биеийн галбир

Эрчүүд өөрийн мэдэлгүй эмэгтэйчүүдийн бие галбирт татагдаж, харцаа ч үл салгаж чадна. Судлаачдын үзэж байгаагаар, эрчүүд эмэгтэйчүүдийг өргөн тааз, нарийн бэлхүүстэй байвал төгс гэж үзэн, өндөр үнэлгээ өгдөг.

2. Инээмсэглэл

Сайхан инээмсэглэдэг бүсгүй хүн бүрийн нүдэнд хамгийн үзэсгэлэнтэй, дур булаам харагддаг. Ялангуяа инээмсэглэх төдийд гарч ирэх танан цагаан шүд хамгийн чухал. Тухайн бүсгүй тийм ч үзэсгэлэнтэй биш байлаа ч, дэндүү төгс шүднийхээ ачаар ямар ч эрийг өөртөө татаж чадна. Тиймээс бүсгүйчүүд минь сайхан инээмсэглэлээр өөрийгөө чимж, крашаа өөртөө дурлуулаарай.

3. Нүд

Эрчүүд эмэгтэй хүний нүдийг харж дурлах нь элбэг байдаг. Нүдийг дотоод сэтгэлийн толь гэдэг учир, тэд анх танилцсан хүнийхээ нүдийг голчлон харах нь бий. Харин судалгаанаас үзэхэд, эрчүүд давхраатай, алаг нүдтэй бүсгүйчүүдэд илүүтэй татагдаж, зүрх нь булигладаг байна.

4. Биеэ авч яваа байдал

Хэчнээн үзэсгэлэнтэй байлаа ч, биеэ зөв авч явж чаддаггүй охид бүсгүйчүүд олон байдаг шүү дээ. Гоо үзэсгэлэн хэдий хүчтэй байлаа ч, үргэлж утгагүй зүйлс ярьж, хэн бүхнийг дорд үздэг бүсгүйчүүдэд ямар эр хүн татагдах билээ. Тиймээс бүсгүй та өөрийгөө царай муутай гэж голохын оронд биеэ зөв авч явж сураарай. Өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй, үргэлж зөвийг ярьдаг, ухаалаг байхад ямар ч эрийг өөрийн болгож чадна. Тиймээс охид минь хичээгээд үзээрэй.

5. Өнгө

Улаан өнгийг голчлон сонгож өмсөөд, болзоонд яваарай бүсгүйчүүдээ. Учир нь шинжлэх ухаанаар улаан өнгийг эрчүүдийн анхаарлыг татаж, нүдэнд тусдаг болохыг баталжээ. Үүнээс гадна хар өнгө нь бүсгүйчүүдийг өөртөө итгэлтэй, бардам харагдуулдаг. Иймд та богино хар даашинз, цэвэрхэн улаан даашинз, хүрэм зэргийг онцгойлон худалдаж аваарай. Ингэснээр хүссэн залуугаа өөртөө дурлуулж чадна. Үнэхээр гоё биш гэж үү?

Та ямар ч арьстай байсан эдгээр маскыг хэрэглээд 14 хоногт эмчлээрэй!

Ашиг орлогоороо “Box Office”-ийг тэргүүлж буй шилдэг 10 кино