in

Хөөрхөн Гайхмаар

Ашиг орлогоороо “Box Office”-ийг тэргүүлж буй шилдэг 10 кино

Бид заримдаа амьдралаас ойлгоогүй зүйлийнхээ учир шалтгааныг уран сайхны киноноос мэдэж авах үе байдаг. Түүгээр ч барахгүй кино үзсэнээр, урьд өмнө нь төсөөлж байгаагүй гайхалтай мэдрэмжийг авах нь бий. Ингээд өнгөрсөн 7 хоногт ашиг орлогоороо тэргүүлсэн 10 киног танилцуулж байна.

10. Every Day

Төсөв: $4.9 сая
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $1.5 сая
Нийт: $5.2 сая
Дэлхий даяар:
Нийт: $5.3 сая

16 настай Райнон өдөр бүр өөр өөр дүрд хувирдаг нууцлаг нэгэн болох А-д хайр сэтгэлтэй болдог. Хэдий явцгүй харилцаа мэт боловч Райнон өдөр бүр А-г ямар дүрд хувирсныг нь олж учрах шаардлагатай тулгарна. Маргааш хэний дүрд хувирч, юу болохыг хэн нь ч тааварлах аргагүй. Гэвч удалгүй өдөр бүр өөр хүнийг хайрлана гэдэг ямар хэцүү болохыг ухаарсан нь Райнон, А хоёрын аль алинд нь шийдвэрлэхэд хамгийн хэцүү асуудал болдог.

9. The Greatest Showman

Төсөв: $84 сая
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $2.7 сая
Нийт: $164.6 сая
Дэлхий даяар:
Нийт: $376.1 сая

The Greatest Showman бол шоу бизнесийн үүсэл гарал болон оргүй хоосноос дэлхийг гайхшруулах шоу хийж, түүх өгүүлэгчийн тухай гайхалтай мюзикл юм.

8. Fifty Shades Freed

DAKOTA JOHNSON and JAMIE DORNAN return as Anastasia Steele and Christian Grey in “Fifty Shades Freed,” the climactic chapter based on the worldwide bestselling “Fifty Shades” phenomenon. Bringing to a shocking conclusion events set in motion in 2015 and 2017’s blockbuster films that grossed almost $950 million globally, the film arrives for Valentine’s Day 2018.

Төсөв: $55 сая
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $3.4 сая
Нийт: $95.7 сая
Дэлхий даяар:
Нийт: $346.2 сая

Тэрбумтан Кристиан Грей болон түүний шинэ эхнэр Анастасиа нар муу бүхэн ард хоцорлоо гэж итгэн хамтын амьдралаа төлөвлөдөг. Гэвч шинэ амьдрал эхлэхээс ч өмнө Грейн гэр бүлд ахин нэг бэрхшээл тохиолдоно.

7. Jumanji: Welcome to the Jungle

Төсөв: $90-110 сая
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $4.4 сая
Нийт: $393.1 сая
Дэлхий даяар:
Нийт: $1.03 тэрбум

Ахлах сургуулийн 4 хүүхэд хуучны видео тоглоомыг тоглосноор уг тоглоомон дахь ширэнгэ рүү татагдан орох бөгөөд өөрсдийн сонгосон тоглоомын баатруудын дүрд хувирна. Ингээд тэд Жуманжи бол зүгээр нэг тоглоом биш харин амьд үлдэхийн тулд тэмцэх хэрэгтэйг ухаардаг. Тоглоомонд ялж бодит ертөнц рүү буцахын тулд тэд хамгийн аюултай адал явдлуудтай учрах бөгөөд Алан Перриш хорин жилийн өмнө юу орхисныг олж, бүхнийг өөр өнцгөөс бодох хэрэгтэй болно. Эс бөгөөс тэд үүрд тоглоомын ертөнцөд үлдэх болно.

6. Annihilation

Төсөв: $55 сая
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $5.6 сая
Нийт: $20.6 сая
Дэлхий даяар:
Нийт: $20.6 сая

Зохиолч Жеф Вандермерын бест селлер гурамсан романаас сэдэвлэсэн тус киноны гол дүрд Натали Портмэн тоглосон бөгөөд аймшигтай байдалд орсон Лена хэмээх биологич бүсгүйн дүрийг бүтээсэн байна.

5. Peter Rabbit

Төсөв: $50 сая
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $10 сая
Нийт: $84.1 сая
Дэлхий даяар:
Нийт: $102 сая

Питер туулай гурван эгчийнхээ хамтаар ноён Мак Грейгорийн ногооны талбайд хөгжилтэй амьдардаг байв. Гэнэт нэг өдөр ноён Грейгорийн хамаатнууд нүүж ирсэнээр туулайны гэр бүл болон шинэ эздийн хооронд тэмцэл өрнөдөг. Питер хичнээн овсгоотой сэргэлэн өрсөлдөгч болохоо батлан харуулна.

4. Game Night

Төсөв: $37 сая
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $10.4 сая
Нийт: $33.2 сая
Дэлхий даяар:
Нийт: $49.5 сая

Макс, Анни нарын ах Брук нууцлаг гэмт хэрэг бүхий үдэшлэг зохион байгуулж, хуурамч эмч, мөрдөгч зэргийг оролцуулснаар тоглоомын долоо хоног эхэлнэ. Брук гэнэт хулгайлагдахад хүн бүр тоглоомын нэг хэсэг гэж боддог. Оролцогчид бүгд асуудлыг шийдвэрлэхээр хөдөлж эхлэх боловч удалгүй Брук алга болсон нь ч, энэхүү тоглоом нь ч тэдний бодож байгаа шиг зүйл биш болохыг ухаарна. Тоглоомонд оролцогчид бүгд цаашид яахаа мэдэхээ болих бөгөөд нэг гогцоог тайлах бүрт улам төвөгтэй зүйлстэй орооцолдоно.

3. Death Wish

Төсөв: $30 сая
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $13 сая
Нийт: $13 сая
Дэлхий даяар:
Нийт: $13 сая

Доктор Поль Керсей нь эмнэлгийн хүлээн авах өрөөнд өөрийн амьдардаг хотынхоо гэмт хэрэг, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хүлээн авдаг мэс заслын эмч юм. Гэмт этгээдүүд эхнэр, охин хоёрыг нь хөнөөсний дараа Керсей шудрага ёсны төлөө тэмцэж, гэмт хэрэгтнүүдэд хариуг нь баридаг. Тодорхойгүй аллагууд хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтийн анхаарлыг татах болсноор түүнийг хамгаалагч сахиусан тэнгэр үү, хадуур барьсан эрлэгийн элч үү гэдгийг хүмүүс тааж ядна.

2. Red Sparrow

Төсөв: $69 сая
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $16.9 сая
Нийт: $16.9 сая
Дэлхий даяар:
Нийт: $43.5 сая

Гоцлол балетчин Доминика Егорова хүнд бэртэл авснаас ирээдүйн карерь нь тодорхойгүй болно. Удалгүй тэр онцгой залуусыг оюун санаа, бие махбодио зэвсэг болгон ашиглахад сургадаг Sparrow сургуульд ордог. Хүнд хэцүү сургалтыг дуусгасан Егоров хамгийн аюултай “зэвсэг” болно. Шинэ чадвавраа нээсэн Егоровтой ТТГ-ын нэгэн ажилтан уулзан, зөвхөн өөрт нь итгэх хэрэгтэй хэмээн ятгадаг.

1. Black Panther

Төсөв: $200 сая
АНУ, Канадад:
Өнгөрсөн 7 хоногт: $66.3 сая
Нийт: $501.7 сая
Дэлхий даяар:
Нийт: $899.9 сая

Эцгийгээ нас барсны дараа Чала өөрийн төрөлх нутаг Уаканда омогтоо эргэн ирдэг. Тэр бол хаан ширээг өв залгамжлах ёстой хүн билээ. Хүчирхэг дайсан ахин гарч ирэх үед Чала хаан ширээнд сууж, Хар ирвэс болох бөгөөд Уаканда омгийн цаашдын хувь тавилан, бүх дэлхийд аюул учруулж ч болох асуудалтай нүүр тулдаг. Урвалт болон жинхэнэ аюултай тулгарсаныхаа дараа залуу хаан Хар ирвэсний хүчийг сэргээн дайснаа дарж, ард түмнээ аюулаас аврах шаардлагатай болно.

Эрчүүд бүсгүйчүүдийн юунд илүү татагддаг вэ?

Гоо сайхны мэс засал хийхгүйгээр уруулыг хэрхэн дур булаам, зузаан болгох вэ?