in

Хөөрхөн Харамсал Тэнэглэл Инээдтэй Буруу Гайхмаар

Гоо сайхны мэс засал хийхгүйгээр уруулыг хэрхэн дур булаам, зузаан болгох вэ?

Нас ахихын хэрээр уруул хэлбэр, хэмжээгээ алдаж, тодотгосон хүрээ нь алга болж эхэлдэг. Ямар нэгэн гоо сайхны мэс засал хийхгүйгээр уруулыг урьдын хэвэнд нь оруулж, дур булаам, зузаан харагдуулж болдог байна. Бариа засалч Владимир Животовийн зөвлөж байгаа хялбар, үр дүнтэй аргыг хамтдаа сонирхоцгооё.

1. Долоовор болон дунд хуруугаа доод уруулынхаа доохон талд байрлуулаад, энэ хэсгийн доор байрлах эд эсүүд хэрхэн суларч, халж байгааг мэдрэхийг хичээгээрэй.

2. Өмнөх байрлалаас хуруугаараа зурагт үзүүлсний дагуу, завьжаа чиглүүлэн инээмсэглэл зураарай. Ингэхдээ 2 завьжаа бага зэрэг дээш татаж өгөх хэрэгтэй.

3. Өмнөхтэй адил үйлдлийг дээд урууландаа мөн давтана. Хөдөлгөөн хөндлөн чиглэлд байх ёстой.

4. Дээд болон доод урууландаа хэд хэдэн удаа давтана. Дасгал доод уруулын дасгалаар дуусна.

Энэ дасгалыг өдөр бүр хийснээр таны уруулын хэлбэр, хэмжээ, байгаа байдал мэдэгдэхүйц сайжирна. Энэхүү аргыг туршиж үзээд, үр дүнг нь өөрийн биеэр мэдрээрэй.

Ашиг орлогоороо “Box Office”-ийг тэргүүлж буй шилдэг 10 кино

Ходоодны хорт хавдрын үед илрэх 6 шинж тэмдэг