in

Хөөрхөн Харамсал Тэнэглэл Инээдтэй Буруу Гайхмаар

Эмэгтэйчүүдийг хэрцгийгээр хөнөөсөн Монгол залуугийн тухай Германы хэвлэлүүд ингэж бичжээ

Германд амьдардаг Д.Довчин гэх Монгол залуугийн тухай Германы хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байна. Учир нь Д.Довчин 2016 онд хоёр Герман эмэгтэйг онц хэрцгийгээр буюу мөчилж хөнөөсөн юм.

Түүний анхны хохирогч Марияа гэх 43 настай эмэгтэй байсан бол хоёр дахь хохирогч нь 40 настай Анжа гэх эмэгтэй байжээ. Тэрээр хохирогч эмэгтэйчүүдтэй ихэвчлэн клуб цэнгээний газар болзож, улмаар гэртээ дагуулан ирдэг байжээ.

Д.Довчин нь 39 настай бөгөөд Герман улсад суралцахаар 18 жилийн өмнө ирсэн байна. Гэвч сургуулиа төгсөж чадалгүй хувиараа ажиллах болсон гэнэ. Тэрээр 2014 онд охинтой болсон ч удалгүй эхнэрээсээ салж мөрийтэй тоглоом, архинд толгойгоо мэдүүлэх болжээ.

Д.Довчин уг хэргийн талаар “Би эмэгтэй хүнийг үзэн яддаг учраас ийм хэрэг хийсэн” хэмээн мэдүүлсэн байна.

Түүний шүүх хурал өчигдөр болж бүх насаар нь хорих ялыг ноогдуулжээ. Өчигдөр Германы ихэнхи мэдээллийн хэрэгслээр Монгол залуу Д.Довчингийн талаар мэдээллээ.

Тайландад эротик сурталчилгаа цацвал ийм зүйл болдог

Соёолсон сармисыг хаяхгүй байх гайхалтай 7 шалтгаан