in ,

Хөөрхөн Тэнэглэл Инээдтэй Гайхмаар

Соёолсон сармисыг хаяхгүй байх гайхалтай 7 шалтгаан

Бид ихэвчлэн соёолсон сармисыг амт, чанараа алдсан гэж бодоод хаядаг. Гэвч энгийн сармисанд байдаггүй биед тустай бодисууд соёолсон сармисанд агуулагддаг гэдгийг та мэдэх үү? Соёолсон сармис нь аллицин, аллиин, диаллилдисульфид гээд антиоксидантын бүхэл бүтэн цуглуулгыг агуулдаг байна.

Өнөөдөр бид та бүхэнд ямар тохиолдолд энэ гайхалтай ногоо хамгийн тустай байдгийг илүү дэлгэрэнгүй тайлбарлах болно.

Яагаад соёолсон сармис идэх хэрэгтэй вэ?

  1. Соёолсон сармисанд шинээр үүсдэг хүчтэй үйлчилгээтэй ферментүүд нь маш олон өвчний эсрэг үйлчилгээтэй байдаг. Ийм сармис хурц үнэр, амттай байдаг.
  2. Дархлаа суларсан үед болон вирусын шалтгаант өвчний үед өдөрт нэг ширхэг соёолсон сармис идвэл тустай.
  3. Сармиснаас төрөл бүрийн ханд гарган авч судас цэвэрлэх, зүрхний үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэрэглэдэг. Харин соёолсон сармисыг хандалж, жигнэх огт шаардлагагүй бөгөөд зүгээр л дангаар нь бариад идэхэд хангалттай.
  4. Соёолсон сармисыг уламжлалт анагаах ухаанд цус харвалт болон бүлэн үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд хэрэглэхийг зөвлөдөг.
  5. Энэ нь хордлогын үед суулгалтыг зогсооно.
  6. Хорт хавдрын эс үүсэхээс сэргийлж, биеийг хавдраас хамгаална.
  7. Соёолсон сармис дахь антиоксидантууд нь үрчлээ үүсэхээс сэргийлэх ба эсийн эрт хөгшрөлтийг зогсоох чадвартай.

Хэрхэн соёолсон сармисыг хэрэглэх вэ?

  • Гэрт ургуулсан сармис, дэлгүүрийн сармиснаас илүү тустай байдаг. Супермаркетад эргэлзээтэй, чанаргүй хятад сармис худалдаалагддаг учир анхааралтай байгаарай.
  • Тиймээс гэртээ сармис ургах таатай нөхцөлийг бүрдүүлж өөрөө сармис тариарай.
  • Хэрэглэхийн өмнө сармисаа голоор нь зүс. Соёо харлаагүй, ялзраагүй эсэхийг шалгаарай.
  • Энэ ногоог дуртай хоолондоо нэмж идээрэй. Заавал болгож идэх шаардлагагүй.
  • Соёолсон сармис энгийнийг бодвол илүү хурц, хүчтэй амттай байдаг учир хэтрүүлэн хэрэглэр хориотой!

Хоол тэжээлийн мэргэжилтнүүд соёолсон үр тариа, вандуй, өнгөт лууван, укроп, царгас идэхийг зөвлөдөг. Ийм хүнсэнд маш олон ургамлын уураг, амин дэм, антиоксидант агуулагддаг. Бид эдгээр ногоонуудын биед тустай шинж чанаруудын тухай өөр нийтлэлүүддээ заавал оруулах болно. Та бүхэн энэ мэдээг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартав аа!

Эмэгтэйчүүдийг хэрцгийгээр хөнөөсөн Монгол залуугийн тухай Германы хэвлэлүүд ингэж бичжээ

Хар өнгийн хувцсыг бусдаас онцгой, тансаг харагдуулах аргууд