in

Хөөрхөн Харамсал Гайхмаар

Э.Цэрэн: Монголд садар самуун эрчүүд улс төр, бизнесийн төвшинд…

Цэнхэр үст Цэрэнг танихгүй хүн ховор биз ээ. Улсын Нэгдүгээр эмнэлэгт нөхрөө дагуулан жирийлгэж яваа сурагтай байсан тэрээр эрэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, хандлагын талаар “Энүүхэндээ хэлэхэд Монголд хүйсийн тэнцвэр хүчтэй алдагдсан.

Түүнээс улбаатай эр эмийн ёс зүйн асуудал их эвдэрсэн. Ёс зүйгүй олон асуудал эндээс улбаатай. Төрт улс нь энэ асуудлыг бодлогын хэмжээнд огт авч үздэггүй. Монголд садар самуун эрчүүд улс төр, бизнесийн төвшинд хамгийн их.

Эхнэрээсээ гадна хэд хэдэн хүүхэнтэй дотно харилцаатай байж, тэднийгээ албан тушаал дэвшүүлж, амжиргааг нь залгуулж яваа хүмүүс нүдэн дээр ил ба нийгмээрээ энэ байдлыг чимээгүйхэн хүлээн зөвшөөрчихсөн.

Үүний эсрэг хорхойд хоргүй, эхнэртэйгээ явцгүй ажил дампуурсан, эхнэртээ гологдсон, эсрэгээрээ эхнэрийн сэтгэл зүйн дарамтыг дийлээгүй олон эрс чимээгүйхэн архинд живж, муу нэрийг даамжруулсаар.

Эр хүн яахав, болно доо болно гэж хаягдсаар сэхэх аргагүй орхигдож энэ нийгэм гажуудаж дууслаа. Эр, эм хүйс байгалиасаа өөр гэдгийг бас хааяа зөвшөөрөх л ёстой. Эр хүнийг эвдэлж хэмхэлж хэн ч биш болгодог хүч бол гагцхүү хүүхнүүд бид өөрсдөө” хэмээн тодорхойлжээ.

Ходоодны “Хеликобактер”-ийг хэрхэн устгаж, бүр мөсөн салах вэ?

Ерөнхийлөгчийн хүү Б.Хүлэгтийн тухай сонирхолтой баримтууд