in

Хөөрхөн Харамсал Тэнэглэл Инээдтэй Буруу Гайхмаар

Ерөнхийлөгчийн хүү Б.Хүлэгтийн тухай сонирхолтой баримтууд

Б.Хүлэгт нь 1993 оны долдугаар сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн.

“Рояал Кэстл” хотхонд 12 өрөө байранд амьдардаг.

Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний албан ёсны эхнэр Ц.Энхтуяа нарын дундаас төрсөн ганц хүү.

2017 оны наймдугаар сард Унгарын нийслэл Будапешт хотноо болсон жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг аавынхаа хамт үзэж байсан.

Ерөнхийлөгч Х.Баттулга 2015 онд “Гранд” сэтгүүлд хүү Хүлэгтийгээ Хуулийн сургуульд сурдаг хэмээн ярилцлага өгсөн байдаг.

Гэхдээ манай улсын тэргүүн хүү хууль гэхээсээ илүүтэй урлагийн сонирхол, хоббитой.

Тиймээс тэр Канад улсад граффит артистаар суралцсан.

Сансарын тунел хэсэгт түүний зурсан бүтээлүүд байдаг.

Өөрийн гэсэн урлантай. Тэр ихэнхдээ хөрөг зураг зурдаг.

Б.Хүлэгт зурсан зургаа дунджаар 500.000 төгрөгөөр үнэлдэг.

2017 онд Урчуудын эвлэлийн “Best art“ галерейд аавтайгаа хамтран хөрөг зургийн үзэсгэлэн гаргаж байсан.

Түүгээр зогсохгүй 2017 онд граффит артист залуудын хамт аавынхаа хөргийг зурж, сонгуулийн ажилд нь гар бие оролцсон.

Ерөнхийлөгчийн хүү аавынхаа анхны эхнэр З.Уянга зураачийн хүү Э.Есүнгэтэй найзууд.

Тэд хамтран 2016 онд “Blue moon art gallery”-д гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байсан.

Б.Хүлэгт мөн “Street art” гэрэл зураг сонирхдог. Энэ чиглэлээр мэдрэмжтэй зураг авдаг.

“Нарантуул” зах, Улаан чулуутын хогийн цэг гээд хаа сайгүй явж, зураг авдаг. Ерөнхийдөө энгийн, нийтэч хүмүүжилтэй.

Тэргүүн хүү модель болж хувирч чадна.

Б.Хүлэгт “Something’s Brewing” хамтлагийн дуучин.

Ардын уран зураач Ү.Ядамсүрэнгийн зээ охин Х.Намуунтай үерхэж байсан.

24 настай залуугийн одоогийн найз бүсгүйг М.Номин гэдэг.

Б.Хүлэгтийн найз бүсгүй М.Номин Хүмүүнлэгийн ухааны сургуулийг төгссөн. Одоо Төрийн ордонд ямар нэгэн алба хашдаг.

Б.Хүлэгтийн хоёр эгчийг Намуун, Номин гэдэг.

Б. Хүлэгт нь Америкийн нэрт дуучин Боб Диланы фэн.

Э.Цэрэн: Монголд садар самуун эрчүүд улс төр, бизнесийн төвшинд…

МУГЖ Батсүх: “П*** нар минь наад хүүхдээ одоохон тайзнаас буулгаж аваад яв!”