in

Хөөрхөн Тэнэглэл Буруу Гайхмаар

Дэлхийн улс орнуудын бүсгүйчүүдийн эрүүл, толигор арьстай байх 6 нууц

Олон зууны туршид, орон орны бүсгүйчүүд өөрсдийн арьсны онцлогт тохируулан нүүрээ арчилж, гоо үзэсгэлэнгээ улам бүр тодотгосоор ирсэн билээ. Харин бид та бүхэндээ улс орнуудын бүсгүйчүүд арьсаа хэрхэн арчилдаг тухай дэлгэхээр бэлтгэсэн юм.

1. Чили

Улаан усан үзэм нь арьсны өнгийг сэргээнэ. Чили бүсгүйчүүд улаан усан үзэмд агуулагдах антиоксидантын үйлчилгээнд итгэдэг. Улаан усан үзмээ хоёр хоолны халбага гурилтай хольж өтгөн зуурмаг бэлдэж нүүрэндээ 10 минут түрхэнэ. Цаг дууссаны дараа угаана. Энэ маскыг өглөөгүүр хийхийг зөвлөж байна.

2. Япон

  • Хуурай энгэсэг түрхэх хэмжээг багасгах: Арьс бага зэрэг гялалзуулж байх хэрэгтэй. Францууд үүнийг үзэсгэлэнтэй, “натурал” харагдаж байна гэж үздэг. Хэт их хуурай энгэсэг түрхэх нь арьсны нүхийг бөглөж, үрэвсэл үүсгэх нь бий.
  • Өдөр тутмын нүүрний иллэг: Нүүрийг уян хатан байлгахаас гадна, хүчил төрөгчөөр тэтгэж байх хэрэгтэй. Та нүүрэндээ иллэг хийхдээ төрөл бүрийн тос ашиглаж болох бөгөөд хамгийн гол нь өөрийн арьсны онцлогт тохирох тосыг сонгоорой.
  • Будаагаар угаах:

​1. Будаагаа кофе бутлагчинд хийж, нунтаг болгоорой.

2. Үүнийгээ бүлээн устай хольж, зуурмаг болгоно.

3. Бэлтгэсэн маскаа чийгтэй нүүрэндээ түрхэж, иллэг хийх хэрэгтэй. Дараа нь усаар угааж цэвэрлэнэ.

3. Испани

Төмс нүдний хөх толбыг арилгана. Төмсөө нимгэн хэрчээд аньсан нүдэн дээрээ 10 минут тавина.

4. Турк

  • Хаш чулуун иллэг хийх хэрэгсэл (Jade roller): Хаш чулуугаар хийсэн, иллэг хийх зориулалттай тусгай хэрэгслийг тогтмол ашигладаг. Энэ нь цусны эргэлтийг сайжруулах тустай.
  • Гадир жимсний “лосьон” болон маск (Айва): Тус маск нь тослог арьстай хүмүүст нэн тохиромжтой.

Маск бэлтгэх арга: Гадир жимсээ үрж, дээр нь нэг ширхэг өндөгний цагаан нэмээрэй. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, 10 минут байлгасны дараа угаана.

“Лосьон” бэлтгэх арга: Жимсээ үрж, шүүсийг нь ялгаж аваарай. Үүнийг өглөө, оройдоо нүүрэндээ түрхэх хэрэгтэй.

5. Орос

Нүүр цэвэрлэх утлага. 1 литр усанд 2 хоолны халбага алтан товч цэцэг хийж буцалгаад ууранд нь 20 минут нүүрээ утна. Утаж дууссаны дараа бэлдсэн скрабаар нүүрээ цэвэрлэнэ.

Мөсөн арчилгаа. Нүүрний арьсны эд эсийг сэргээхээс гадна коллаген ялгаруулалтыг нэмэгдүүлнэ. Арьсны өнгө сэргэж залуу харагдуулна. Ялангуяа, өглөөгүүр мөсөөр нүүрээ арчаарай.

Овьёосны скраб. Цэвэрлэх, чийгшүүлэх болон арьс чангалах үйлчилгээ үзүүлнэ.

Овьёосны скрабны жор: Блендерээр жижиглэсэн овьёос, зөгийн бал болон тос (кокос, олив, самрын эсвэл өөрийн арьсанд тохирох тос) овьёосны тал хэмжээтэй адил хэмжээгээр хийж зуурна.

Овьёосны зуурмагаа нүүрэндээ жигд түрхэж 1 минут орчим иллэг хийнэ. Дараа нь усаар нүүрээ цэвэрлэж угаана.

6. Грек

Эрүүл хоол хүнсэнд бүх зүйл оршино. Грек бүсгүйчүүдийн хоолны цэсэнд амин дэм, эрдэс бодисоор баялаг жимс, ногоо ихээр орсон байдаг. Мөн омега-3 болон омега-6 агуулсан загас ихээр иддэг байна.

Оливийн тос. Оливийн тосоор нүүрэндээ иллэг хийснээр арьсыг эрүүлжүүлж, чангаруулна.

Куркуматай маск. Гүн цэвэрлэгээ хийж бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Куркумаг зөгийн балтай 1:1 харьцаатай холино. Маскыг долоо хоногтоо 2 удаа тавина. Нэг курс нь 10 удаагийн маск.

Илүүдэл үсний маск. Нарийхан хэрэггүй үснээс ангижруулна.

Үс авах маск: 10 гр нимбэгийн шүүс, 1 стакан ус болон 30 гр гурилыг сайтар хутгаж зуурна. Илүүдэл үс ургасан хэсэг дээрээ түрхээд 15 минут байлгана. Маск хатаад ирэхээр нь аваарай: зөөлөн алчуураар сайтар дараад үсний ургалтын дагуу арчина.

МУГЖ Батсүх: “П*** нар минь наад хүүхдээ одоохон тайзнаас буулгаж аваад яв!”

Хамаг Монголчуудын хамтран гаргасан уран бүтээл тэсрэлт хийж байна