in

Хөөрхөн Харамсал Тэнэглэл Инээдтэй Буруу Гайхмаар

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 13 настай охины хэрэг болон шүүхийн талаар ноцтой баримт дэлгэлээ

“Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр охид бүсгүйчүүддээ төрөөс барьсан таагүй бэлэг хэмээн нэрлэгдэж ихэд шүүмжлэл дагуулаад авсан хүчингийн гэмт хэрэгт оноох ял, шийтгэлийн тухай олон нийт шуугиад авсан. Андуу ташаа мэдээллээс болж ийнхүү шүүмжлэлд өртөөд авсан Х.Нямбаатар гишүүн 13 настай охины хэргийн талаар болон шүүгчдийн авилгын талаар ийн ам нээжээ.

Тэрээр “Энэ хууль дээр 14 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон бол тохиролцсон талаар огт байхгүй шууд хүчингийн хэрэг гэж үзэж байгаа. Бүх насаар нь хорих ялтай. Энэ хэрэг дээрх бүх шинжийг хангасан. Хууль хэрэглэж байгаа манай байгууллагууд асуудалтай байна. Миний сонссоноор бол хэргийг бүлэглэж үйлдсэн. Эхнийх нь нөхөр бэлгийн харьцаанд орсон гэдгийг хэргийг хамтарч үйлдсэн нөхөр нотолдог. Хоёрдох нөхөр бэлгийн харьцаанд дараа нь орсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Эр бэлгийн эс илэрсэн байдаг. Энэ бүх нотолгоо баримт байсаар байтал, хүн яримгүй нотолгоо баримт байсан, талийгч охинтой зүй бус харьцаа хүртэл хийсэн тухай баримт байдаг гэж хэрэгт ажилласан өмгөөлөгч нар ярьдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд шийдэхгүй байгаа нь өнөөдөр шүүх засаглал, прокурорын байгууллагуудын л хийх ёстой ажил. Цаана нь байгаа ар гэрийн шаналлыг бодох ёстой. Шүүгч нар анхан шатны шүүх дээр 50 мянган доллар, давж заалдах шатны шүүх дээр 100 мянган доллар, хяналтын шатны шүүх дээр 200 мянган долларын авилга авдаг. Бид нар ийм шүүгч нартай шударга ёсны талаар яриад яах юм бэ?” хэмээсэн байна.

Солонгос одуудын Монголд ирж тоглосон “Ану Хуягаа Хоёр” кино бүрэн эхээрээ цацагдлаа

Өөрийнхөө гормоныг хэрхэн “өөх хайлуулах” горимд оруулах вэ?