in

Хөөрхөн Харамсал Тэнэглэл Инээдтэй Буруу Гайхмаар

Өөрийнхөө гормоныг хэрхэн “өөх хайлуулах” горимд оруулах вэ?

Бидний сайн мэдэх гормон гэвэл эстроген болон тестостерон буюу эмэгтэй, эрэгтэй гормонууд болно. Эдгээрээс гадна хэдэн арван гормон байдаг ажээ.

Өлсгөлөн болон илүүдэл жинтэй тэмцэх гормонууд гэж бий. Үүнд: инсулин, кортизол болон лептин.

Ихэнх хүмүүс “инсулин” гэх нэр томьёотой танил, гэхдээ диабет гэдэг үгтэй холбон ойлгодог. Чухам энэхүү гормон нь цусан дахь сахарын хэмжээг хянадаг бөгөөд хэрхэн хуваарилахаа мэднэ. Таны юу идэж байгаа тань шууд инсулины хэмжээтэй холбоотой.

Хэрвээ та хэт их нүүрс ус идвэл инсулины хэмжээ нэмэгдэнэ. Тэр их инсулиныг эд эс шингээж дийлэхгүй тул элгэнд өөх болон хуримтлагддаг байна. Инсулины хэмжээг хянахын тулд бага хэмжээгээр ногоо, зөөлөн мах, 2-3 цаг тутамд ширхэглэг хүнс идээрэй. Цагаан талх, сахар, пастагаас зайлсхийх хэрэгтэй ажээ.

Кортизол – мөн л цусан дахь сахарын хэмжээнд нөлөөлөх стрессийн гормон, биеийн шингэний тэнцвэрт байдал болон бодисын солилцоог зохицуулах үүрэгтэй. Сэтгэл санаа таагүй байхад кортизолын хэмжээ нэмэгдэж хүний эрхтнүүдийн эргэн тойрон өөхөн давхарга үүсэхэд нөлөөлдөг. Ингэснээр цусанд тосны хүчил нэмэгдэж инсулин, холестерин ихсэх ажээ. Кортизолын хэмжээг хянахын тулд өдрийн завсарлагаагаар хоолоо тайван идэж, кофе бага уухыг зөвлөж байна. Үүнээс гадна 7 цагаас багагүй унтаарай.

Лептин – өлсгөлөнгийн гормон. Өөхлөлт болон илүүдэл жинтэй шууд холбоотой. Энэхүү гормон нь өөх тосны эд эсээс ялгардаг бөгөөд таныг хэтрүүлэн идэхэд хүргэдэг. Амттанаас татгалзахыг хичээхээс гадна хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн бага хэрэглээрэй. Гормоны хэмжээг алдагдуулахгүйн тулд шөнийн нойроо бүтэн авахыг зөвлөж байна.

Хэрвээ та амьдралын эрүүл хэв маягийг сонговол, ялангуяа хоол хүнсэндээ анхаарал хандуулж чадвал амархан турж чадна. Мөн амралт, ажлаа зохицуулж байхаа мартаж болохгүй.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 13 настай охины хэрэг болон шүүхийн талаар ноцтой баримт дэлгэлээ

Дуучин Б.Амархүүд хэвтэрт ортлоо зодуулсан гэх олны танил хөтлөгч хэн бэ?