in

Харамсал Тэнэглэл Буруу Гайхмаар

Дуучин Б.Амархүүд хэвтэрт ортлоо зодуулсан гэх олны танил хөтлөгч хэн бэ?

ОХУ-д Монголын нэрийг гаргаж явсан ганц дуучин бол Буриад улсын Ардын жүжигчин Б.Амархүү гэхэд хилсдэхгүй. Энэ ч утгаараа түүнийг хүндлэх Монгол түмэн цөөнгүй. “Харин магтсан хүүхэн хуриман дээрээ…” гэдэгчилэн дуучин залуу сүүлийн үед их л хэл аманд өртөх болжээ. Одоогоос хоёр жил гаруйн өмнө “Минт” клубд нэгэн “Бүсгүй хүн”-ийг зодож гэмтээсэн хэмээн шуугиан тариад байсан бол уг явдал дахин давтагджээ.

Харин энэ удаа “Хүүхдийн 100”-гийн өмнөх талбайд цуг явсан хоёр залуугийн хамт нэгэн сэтгүүлч залууг зодож гэмтээсэн байна. Дуучин Амархүүд зодуулсан залуугийн толгой хагарснаас гадна зүүн мөрний доод талын булчин, шөрмөс урагдаж гэмтэн дурангийн хагалгаанд орох шаардлагатай болсон гэнэ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүү үүсгэн шалгаж байгаа бол зарим эх сурвалжууд хохирогч залууг хөтлөгч Ц.Чойжилсүрэн хэмээн мэдээлжээ.

Эх сурвалж: Dorgio.mn

Өөрийнхөө гормоныг хэрхэн “өөх хайлуулах” горимд оруулах вэ?

Үрэвсэл, мөөгөнцрийг гэрийн нөхцөлд нэг мөр дарж авах аргууд