in

Хөөрхөн Харамсал Тэнэглэл Инээдтэй Буруу Гайхмаар

Жүжигчин Р. Адъяагийн цочирдом нууц ил болж олны дургүйцлийг хүргэв

Өчигдөр цахим орчинд шуугиан болоод байсан мэдээллийн нэг нь эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгээд байсан жүжигчин Р. Адъяа нь эхнэрээ удаа дараа хүчирхийлж зоддог тухай мэдээлэл байсан юм.

Энэ асуудлаар бид баттай эх сурвалжаас мэдээлэл авлаа. Ард түмний шоу гэх тодотголтой “21000” шоунд оролцсоноос хойш нэр хүнд нь нилээдгүй өсөөд байсан тэрээр шоуны үеэр эхнэргүй, ээжийн хамт амьдардаг хэмээн хэлсэн байдаг. Харин угтаа Р. Адьяа нь 2016 онд нэгэн бүсгүйтэй хууль ёсоор гэр бүл болсон байна.

Улмаар архидан согтуурсан үедээ эхнэрээ хардаж хүчирхийлсэн гэх. Эх сурвалжын мэдээлэж байгаагаар хэд хэдэн удаа эхнэрийнхээ хоолойг боож алахыг завдаж байсан гэнэ. Одоогоор түүний эхнэрийн биеийн байдал нь ил харагдах талаасаа нүүр болон нүүр орчим нь хавдаж хөөсөн, тархи нь хөдөлсөн байдалтай хэвтрийн байдалд байгаа аж.Одоогоор эл хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс энэ асуудлыг шалгаж байна.

Мөн энэ сарын 16-нд шүүх эмнэлэгийн хариу гарах бөгөөд хэргийн хохирогч эмэгтэй шүүх байгууллагаар шийдүүлэх хүсэлтэй буйгаа мэдэгдсэн. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: Mnnews.mn

Үрэвсэл, мөөгөнцрийг гэрийн нөхцөлд нэг мөр дарж авах аргууд

Хэрэв та шарсан мах иддэг бол үүнийг заавал уншаарай!