Хэрэв та шарсан мах иддэг бол үүнийг заавал уншаарай!

Зуухан дээр хуурч болгосон эсвэл хайруулын тавганд шарсан мах сэтгэцэд хэрхэн нөлөөлж байгааг Америкийн эрдэмтэд судлажээ. Судалгааны үр дүнд шарсан мах сэтгэцийн өвчинд нөлөөлж магадгүй гэсэн саналыг дэвшүүлсэн байна. Эрдэмтэд хулгануудад шарж, хуурсан мах идүүлэн туршиж үзэхэд тархин дахь уургийг алдагдуулж, мэдрэлийн үйл ажиллагааг доройтуулж байгааг тогтоожээ.

Мөн ийм төрлийн бүтээгдэхүүнийг багаар идүүлж үзэхэд хулгануудын сэтгэн бодох чадвар болон биеийн ерөнхий сайдал сайжирсан ажээ. Шарсан мах идсэнээр аажмаар бидний хэлж заншсанаар насны доройтол буюу сэтгэцийн эмгэгэд нөлөөлдөг гэж үзэж байна. Тиймээс амьтан дээр хийсэн дээрх туршилтыг мах их хэрэглэдэг 60 гаруй хүн дээр туршихад мөн адилхан үр дүн гарчээ.

Гэхдээ энэ судалгаанаас мах иддэг хүн сэтгэцийн өвчтэй болно гэж шууд дүгнэж болохгүй бөгөөд нотолгоог цааш нь баяжуулахаар эрдэмтэд ажиллаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.