in

Хөөрхөн Тэнэглэл Буруу

ОХУ-ын сонгуулийн сурталчилгаа цахим ертөнцийг байлдан дагуулж байна

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх Ням гарагт зохион байгуулагдана. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаанд эротик өнгө аястай зурагт хуудаснууд давамгайлж байна.

Тухайлбал саяхан Архангельскийн төлөөлөгчдийн хурлын гишүүн, эрх баригч Нэгдсэн Орос намын улс төрч Александр Дятловын эхнэр Юлия Дятлова сонгуулийн ирцийг нэмэгдүүлэхийн тулд сайн дурын үндсэн дээр дараах зурагт хуудсыг гаргаж тараажээ.

Тэр уг зурагт хуудсанд найман загвар өмсөгч бүсгүйчүүдийн хамт нүцгэн зогсож “Бид сонгуульд оролцоно!” гэсэн уриагаар биесээ халхалсан байна.

Зургийг сошиал сүлжээнд тараахдаа “Санал хураах цэгт бид чамтай уулзана!” гэсэн тайлбар нэмжээ.

Эрчүүдэд зориулагдсан Maxim сэтгүүлийн газар бас залуусыг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан агуулгатай онлайн стикерүүдийг сошиал сүлжээгээр тараасан юм. Сонгуульд санал өгөх нь насанд хүрсэн хүний хийдэг зүйл гэж энэ сурталчилгаанд ухуулжээ.

Тус сэтгүүлийн газар бас сонгуулийн сурталчилгааны эротик зурагт хуудсуудыг саяхан гаргаж тараасан ба энэ зурагнуудыг бүтээх үйл явцаар видео дүрс хийж YouTube сүлжээнд байрлуулсныг сая гаруй хүн үзээд байна. Maxim сэтгүүлийн захиргаа уг сурталчилгааг хэн захиалсныг нууцалж байгаа юм.

2018 оны хайрын зурхай

“Солонгост 10 жил ажиллаад ирэхэд намайг явдалтай охин, хэрцгий хүү угтсан”