Таны бие язраад байна уу? Тэгвэл үүнийг хэрэглээд дахиж санаа зовох хэрэггүй!

Бидний арьсан дээр үүсдэг маш элбэг асуудлын нэг бол язралт юм. Арьсны язралт нь зөвхөн жирэмслэлтээс бус өөр олон хүчин зүйлээс хамааралтай байдаг.  Мөн арьс хэт их сунаснаас, мөн уян хатан чанараа алдсанаас болж язралт үүсдэг. Ингээд уншигч та бүхэндээ язралтыг гэрийн нөхцөлд арилгах зөвлөгөөг хүргэе.

1. Төмсний шүүс

Төмс нь витамин В, С, кали, магни, кальци, цайр, фосфор зэрэг амин дэм, эрдэс бодисоор баялаг бөгөөд арьсны эсийн өсөлтийг идэвхжүүлдэг. Төмсөө зузаан дугуй болгож хэрчээд, үүгээрээ язралттай хэсгээ сайтар үрээрэй. Ингээд 5 минутын дараа арьсаа бүлээн усаар угаана.

2. Өндөгний цагаан

Өндөгний цагаан нь өөртөө 40 төрлийн уураг, А амин дэм, коллаген агуулдаг бөгөөд энэ нь арьсыг чангалж, язралтыг арилгана. Хоёр өндөгний цагааныг ялган авч, сайтар хутгаад, язралттай хэсэгтээ түрхэж, хатаагаарай. Дараа нь усаар угааж, арилгах бөгөөд эцэст нь оливын тос түрхэж, арьсандаа иллэг хийх хэрэгтэй.

3. Нимбэгний шүүс

Нимбэгний шүүс нь үхэжсэн арьсыг гуужуулж, өнгийг цайруулах тустай. Нимбэгийг голоор нь зүсч хуваан, язралттай хэсгээ сайтар үрж, эцэст нь бүлээн усаар угааж, арилгана.

4. Элсэн чихэр

Элсэн чихэр нь таны язарсан арьсыг хэвийн байдалд оруулж чадах маш сайн бутлаг юм. Элсэн чихэр, бага зэрэг бүйлсний тос, 2-3 дусал нимбэгний шүүсийг хольж хутгаад, язралттай хэсэгтээ түрхээрэй. 10 минутын дараа бүлээн усаар угааж, арилгах хэрэгтэй.

5. Оливын тос

Оливын тос нь арьсны олон төрлийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ шим тэжээл, антиоксидант агуулдаг. Бага зэрэг оливын тосыг халааж, язарсан хэсэгтээ түрхэнэ. Энэ нь таны арьсыг татаж, хэвийн байдалд шилжүүлэхийн зэрэгцээ чийгшүүлнэ.

6. Зуун наст

Зуун настын гель нь арьсан дээрх язралтыг эмчилж, арилгаж чаддаг бөгөөд уян хатан чанарыг сэргээдэг. Зуун настын навчийг тайрч, дотроос нь гелийг нь гаргаж аваад, асуудалтай хэсэгтээ түрхэнэ. Нэг цагийн дараа бүлээн усаар угааж, арилгах хэрэгтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.