in

Хөөрхөн Харамсал Тэнэглэл Инээдтэй Буруу Гайхмаар

Анхаар!!! Лүүжин тавиулсан айлаас гарлага байнга гарч, гаслан зовлон тасардаггүй

Хүний сүнс мөнх настай. Гандүнг 18 хүрээгүй онгон охины чөмгөөр хийдэг аж. Энэ чөмгийг үлээхэд амьдрал үзээгүй балчир охины сүнс ламын үлээсэн чөмөгнийхөө дуунаар сэрдэг бөгөөд учир мэдэхгүй хатуу сэтгэлтэй охины сүнс ламын хүссэн хүслийг биелүүлж үхээр сүнсний шид үзүүлдэг. Харин үүнийг үлээгч лам нь үхсэн хүний мах идэж авшиг авснаар үхээрийн сүнсний ижил үнэртэй болж хар сүнсний шидийг хийдэг. Энэ чөмөгний эзэн охин үргэлж дуудагдах тул дахин төрж хэзээ ч хүн болж чадахгүй. Мөн үүнийг үлээгч лам үхээд охины сүнсэнд боол болон тамын оронд үлдэх болдог.

Зургаадах мэдрэхүй нь хөгжсөн хүн ганлин үлээж буй ламын cүнсэн бие нь хар өмсгөлтэй, өвөр дээрээ хүний мах хэрчиж тавиад охины хөлийн чөмгөөр лимбэдэж буй яг дээрхи дүртэй адил болсон байхыг харж чадна. Харин лүүжин тавиулсан айлаас гарлага байнга гарч, гаслан зовлон тасрахгүй үргэлжилдэг. Лүүжин тавьсан дариу айлын гай арилах мэт болоод удалгүй урдынхаасаа илүү их гай зовлон ирнэ. Энэ гай тасрахгүй. Учир нь охины сүнс байнга айлаар эргэлдэж хийсэн үйлийнхээ авлагыг нэхдэг.

Эх сурвалж: BreakingNews.mn

Нүүрний хэлбэрээр нь шинжье. Араар тавьж болзошгүй эрчүүд ямар байдаг вэ?

Жүжигчин Адъяагийн хэргийг илчилсэн бүсгүй хүчирхийлэлд өртжээ