in

Хөөрхөн Харамсал Тэнэглэл Инээдтэй Буруу Гайхмаар

Хятадууд Украйн бүсгүйчүүдийг “үнэгүй авч” эхлэсэн үү?

Хятадын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр саяхан хуримласан нэгэн хосын тухай шуугиан дэгдээд байна. Шаньси мужаас гаралтай нэгэн Хятад залуу үзэсгэлэнт Украйн бүсгүйг “үнэгүй” авч хуримаа хийсэн нь олон Хятад залууг хошууруулахад хүргээд байгаа юм байна. Инеса гэх залуухан Украйн бүсгүй өнгөрсөн 2016 оны нэгдүгээр сард Бээжинд орчуулагчаар ажиллаж эхэлжээ.

Ингэхдээ тэрбээр нөхөр Хе Пинвэйтэй танилцсан бөгөөд бүсгүй түүний эелдэг зан, хүнлэг сэтгэлд татагдсан байна. Ингээд тэд дотносож эхэлсэн ба өнгөрсөн баасан гаригт хуримаа хийжээ.

Мэдээж өрнө, дорнын соёлын ялгааны улмаас бүсгүйн талаас хуримын инж, бэлэг сэлт огт нэхээгүй бөгөөд энэ нь залуугийн гэр бүлийнхний мөнгийг асар их хэмнэжээ. Энэхүү явдал нь олон Хятад залуусыг “Украйн сүйт бүсгүйчүүд дэлхийн хамгийн шилдэг нь. Тэд үнэхээр үзэсгэлэнтэй ч бас хямдхан” гэж хэлэхэд хүргэсэн байна.

Сүүлийн жилүүдэд Хятадад хүйсийн тэнцвэрт байдал алдагдахын хажуугаар сүйт бүсгүйн инжний хэмжээ ч өсч байгаа бөгөөд бүсгүйн талд байр, машин авч өгөхийн сацуу багадаа 200 мянган юань буюу зуу гаруй сая төгрөгтэй тэнцэх инж өгөхөөс нааш эхнэртэй болж чадахгүйд хүрээд байгаа юм байна.

Жүжигчин Адъяагийн хэргийг илчилсэн бүсгүй хүчирхийлэлд өртжээ

Өөрийнхөө сул талыг эндээс мэдээрэй! (Зурхай)