Оросын холбооны улсын Якутскийн нисэх буудлаас хөөрсөн ачааны онгоцноос 9 тонн алт унасан байна.

Ан-12 онгоцны ачааны хэсэгт эвдрэл гаран салж унасны улмаас ийм явдал болжээ.

“Якутчууд аа, ау, сэрцгээ. Зугаалахаар явцгаая! Өнөөдөр хөөрсөн Ан-12 онгоцны ачааны хэсэг эвдэрч, 9 тонн алт асгарчээ. Одоо тэднийг нислэгийн талбай болон ойр орчмын бут сөөгөн дотроос цуглуулж байгаа гэнэ” хэмээх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түгээд байна.

Уг ачааны онгоц нийтдээ 10 тонн алт болон цагаан алт ачиж явсан гэнэ.

“Одоогоор Якутскийн нисэх буудал болон ойр орчмоос нь 172 алтан гулдмай олоод байна. Нэг гулдмай нь 20 кг жинтэй. Онгоцны бүхээгт нийтдээ 21 тэрбум 600 сая рублээр үнэлэгдэх алт байсан” гэж мэдээлэлд дурдсан байна.

Хамгийн үзэсгэлэнтэй охид зөвхөн Монголд байдаг

Ерөнхийлөгч Х.Баттулгын бие хамгаалагч бүсгүй цахим ертөнцийг байлдан дагуулж байна