young sexy couple in love lying in bed in hotel, embracing on white sheets, close up legs, romantic mood; Shutterstock ID 345013829; PO: today.com

Сексийн харилцаа гэдэг бүсгүйчүүдийн амьдралд чухал байр суурь эзэлдэг учир шинэ найз залуутай болох үедээ “ор хөнжлийн ажилдаа хэр сайн бол?” гэж дотроо нууцхан боддог байна. Тэгвэл сексдээ сайн залууг хэрхэн таньж мэдэх вэ? Асуултын хариулт болгож, бид та бүхэндээ сексдээ сайн залууг илтгэх түгээмэл шинжүүдийг хүргэхээр бэлтгэлээ.

1. Ширүүн харц

Тэр тань руу цоо ширтэх үед танд өөрийн эрхгүй ичингүйрэх мэдрэмж төрж байна уу? Тийм ээ, тэгвэл та зөв бодсон байна. Энэ төрлийн залуучууд ор хөнжлийн ажилдаа сайн байдаг бөгөөд эмэгтэй хүнд жинхэнэ жаргалыг мэдрүүлж чаддаг ажээ. Өөрөөр хэлбэл, цоо ширтэж буй тэр харц таныг эзэмдэхийг хүсч байгааг илтгэж буй хэрэг юм.

2. Сайн бүжиглэдэг

Магадгүй та “бүжиглэж чаддаг эсэх нь секс хийхэд ямар хамаатай билээ?” гэж бодож байж болох ч, ая, хэмнэлийг хэр мэдэрч, бүжиглэж байгаа нь түүнийг ор хөнжлийн ажилдаа чадвартай эсэхийг нь илтгэдэг байна. Гэхдээ тэр мэргэжлийн бүжигчин байх албагүй. Харин дээр дурдсанчлан ая, хэмнэлийг хэрхэн мэдэрч, бүжиглэж байгаа нь чухал ажээ. Хэрвээ ингэж чадаж байвал, орондоо ч гэсэн сайн хөдөлдөг гэж ойлгож болно.

3. Сайн үнсэлцдэг

Хэрвээ түүний үнсэлт таныг галзууруулах шахаж, өвдөг тань чичирдэг бол, тэр орон дотроо ч гэсэн танд олон гайхалтай үнсэлтийг бэлэглэнэ гэдэгт итгээрэй. Сайн үнсэлцдэг хүмүүс сексийн харилцаанд орохдоо бусдаас өөрөөр сэтгэдэг болохыг эрдэмтэд хүртэл баталсан байна.

4. Даруухан

Хэрвээ таны танилцаад удаагүй байгаа залуу өөрийгөө секс болон бусад олон зүйл дээр мундаг, шилдэг нь гэж магтаж, хөөргөж байгаа бол, түүнд итгэл хүлээлгэсний хэрэггүй болов уу. Учир нь энэ төрлийн ихэнх залуучуудын үг, үйлдэл хоёр нь байнга зөрж байдаг нь бичигдээгүй хууль юм. Харин өөртөө итгэлтэй хэрнээ даруухан залуусын хувьд асуудал өөрөөр яригдана. Тэд ямар нэгэн зүйлийг хэлэхээс гадна, хийж харуулж чаддаг. Түүнчлэн зан төлөвшилд нь бусдад сайрхаж, онгирох бодол огтхон ч байдаггүй ажээ.

5. Сайн хоол хийдэг

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, секс болон хоол хоёр хоорондоо нэг зүйлээрээ холбоотой байдаг байна. Тэр нь амтлах чадвар юм. Өөрөөр хэлбэл, хоол сайн хийдэг залуу хоолоо амталж, давс хужирыг нь сайн тааруулж чаддаг гэсэн үг билээ. Тэгвэл энэ төрлийн залуучууд хоолоо амттай болгож байгаа шиг ээ сексийг ч мөн салахын аргагүй амттай болгож чаддаг гэнэ.

6. Амттанд дуртай

Та болзож байгаа залуугаа ресторан, зоогийн газарт ороод юу идэж байгааг нь сайтар ажиглаарай. Түүний амтлах чадвар хэр байна? Шинэ амттан идэхийг хүсч байна уу? Мөн хоолоо дуустал нь идэж байгаа эсэхийг нь анзаарах хэрэгтэй. Учир нь энэ бүгдээс түүний сексийн амьдралдаа хэрхэн ач холбогдол өгдөг болохыг нь мэдэж авах боломжтой юм.

7. Сайхан хувцасладаг

Тэр сайхан хувцаслаж байгаа нь сайшаалтай боловч, энэ төрлийн залуучууд сексээс илүү өөртөө анхаарал тавьдаг гэж хэлж болно. Эмэгтэйчүүдийн ихэнх нь сайхан хувцасладаг залууст өөрийн эрхгүй нүд унагадаг нь нууц биш юм. Гэвч хэтэрхий сайхан хувцасладаг эрчүүд хувиа хичээсэн, өөрийгөө бодсон зантай байх нь бий. Иймд алтан дунджийг баримталж, төлөв даруу хувцасладаг залуус сексдээ илүү сайн байх нь бий.

8. Юм ярихдаа гараа оролцуулдаг

Эр хүн гэхээр бүдүүн, мойног хуруутай байх ёсгүй шүү дээ. Тиймдээ ч эмэгтэйчүүд цэвэрхэн, сайхан гартай залууст таатай ханддаг. Харин таны залуу ярьж байх үедээ гараа оролцуулдаг уу? Хэрвээ тийм бол энэ төрлийн залуус сэтгэл хөдлөл ихтэй байдаг бөгөөд сексийн харилцаандаа төдий чинээ сэтгэл хөдлөлөөрөө хандана гэсэн үг юм.

9. Шинэ зүйл туршиж үзэх дуртай

Хэрвээ таны залуу нэгэн хэвийн амьдрахаас залхаж, өдөр тутмын амьдралдаа шинэ зүйл туршиж үзэхийг хүсдэг бол, үүнд нь талархах хэрэгтэй. Учир нь тэр сексийн харилцаандаа ч гэсэн, шинэ зүйлсийг туршиж үзэх болно. Ингэснээр та хоёрт өөр мэдрэмж төрөх юм.

10. Өөртөө итгэлтэй

Өөртөө итгэлтэй залуучуудыг харваас андахгүй. Тэд сэтгэлтэй бүсгүйгээ тодорхой нэг цагт очиж авъя гэж хэлдэг бол, өөртөө итгэлгүй залуучууд хэдэн цагт бэлэн болохыг нь эмэгтэй хүнээс асуудаг. Хэрвээ таны залуу өөртөө итгэлтэй бол, тэр ор хөнжлийн ажилдаа ч гэсэн, бүх санаачлагыг гартаа авч, танд гайхалтай шөнийг бэлэглэх болно.

Таны элэгний үйл ажиллагаа хямарсныг илтгэх шинж тэмдгүүд

Өглөө эрт босох гэж үйлээ үздэг хүмүүс бусдаас илүү ухаантай байдаг