The Voice of Mongolia 2018 шоу нэвтрүүлгийн хоёрдугаар шатны эхний дугаар өчигдөр болсон бөгөөд ширүүхэн өрсөлдөөн өрнөлөө. Уралдаант тэмцээн учир нэг нь хасагдаж, үлдсэн нь ялахын төлөө цааш явна. Тэгвэл хоёрдугаар шатны эхний дугаараас онцлох өрсөлдөөн нь Я.Баяржаргал болон Л.Насанбуян нар байлаа. Үзэгчид Жаннад тун их найдлага тавьж байсан ч шүүгч, дасгалжуулагч Д.Болдын сонголт Л.Насанбуянг байсан юм. Тэгвэл шүүгчийн сонголт үзэгчдэд таалагдаагүй бөгөөд энэ талаарх сэтгэгдлүүд цахим ертөнцөд хөвөрч байна.

Л.Насанбуянгийн хувьд “Оддын эрэлд”, “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ”, “Universe Best Songs” зэрэг уралдаан тэмцээнд оролцож олонд танигдсан нэгэн. Тэрбээр Улсын филармоны гоцлол дуучнаар ажилладаг юм. Л.Насанбуян нь Б.Сарантуяагийн гарын шавь гэгддэг. Жаннагийн хувьд 25-р суваг телевизийн шоунаас төрөн гарсан охидын хамтлагийн гишүүн билээ. Үзэгчид хоёр өрсөлдөгчийг дуучин Б.Сарантуяа болон Т.Ариунаагийн дараагийн үеүүд гэцгээж байна.

20 жилийн дараа үйлийн үрээ эдэлжээ

Үүнийг хэрэглээд хөлийн өвдөлтийг март!