in

Хөөрхөн Тэнэглэл Инээдтэй Буруу Гайхмаар

Үүнийг хэрэглээд үсээ эрүүлжүүлж, 2 дахин хурдан ургуулаарай!

Эмэгтэй хүн бүр урт эрүүл урт үстэй байхыг хүсдэг нь нууц биш юм. Тогтмол тайрах, тэжээлийн тос түрхэх, массаж хийлгэх зэргээс гадна хоол тэжээл нь үсээ ургуулах нэг чухал хүчин зүйл болдог гэдгийг та мэдэх үү?

Бид та бүхэндээ үсийг зөвхөн хурдан ургуулаад зогсохгүй бас эрүүл болгодог 7 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулъя.

1. Яргай загас

Омега 3 хүчил нь загасанд агуулагддаг бөгөөд үсний бүтцэд эерэгээр нөлөөлнө. Шинжлэх ухааны судалгаанаас харахад хагас жилийн туршид уг загасыг байнга хэрэглэсэн тохиолдолд телогенийн (үсний угийн унтаа байдал) үеийг багасгадаг болохыг баталжээ. Үүнээс гадна яргай загасанд В12 амин дэм, төмөр ихээр агуулагддаг нь үсний ургалтыг хурдасгадаг байна.

2. Эмгэн хумс

Цинкийн эх сурвалж бөгөөд үсний ургалт, өнгөнд сайнаар нөлөөлнө. Нэгийг идэхэд л өдрийн хэрэглээний цинкээ авч байгаа хэрэг. Мэдээж хэн хүнгүй өдөр болгон өөрийгөө энэ үнэтэй идээгээрээ эрхлүүлээд байж чадахгүй. Тийм учраас бүхэл үрийн талх, үхрийн элэг, мах, гахайн мах зэргийг идэж өөрт шаардлагатай цинкийг авч болно.

3. Тахианы мах

Уургаар баялаг тул кератинийн ялгаруулалтанд нөлөөлнө – үсний бүтцийн 80% нь кератин бодис агуулсан байдаг. Уг бодисын дутагдал нь үсний ургалтыг зогсоож, үс унахад хүргэдэг. Тахианы махнаас гадна өөр амьтны махнаас уургийн хэрэгцээгээ хангах боломжтой.

4. Өндөг

Үсний эрүүл байдлыг хадгалах, ургалтыг сайжруулах уураг, биотин ихээр агуулдаг. Үсний уналтын үед нэмэлт биотон уухыг зөвлөдөг бөгөөд хоол хүнстэйгээ зохицуулж уувал үр дүн нь улам нэмэгддэг болохыг тогтоожээ. Эдгээрээс гадна өндгөнд лейцин (эсийн үржилд нөлөөлдөг) байхаас гадна үсэнд нэн шаардлагатай аминохүчил агуулдаг байна.

5. Бүйлсэн самар

Е амин дэм нь эрүүл үсний үндэс болно. 30 г самарнаас (ойролцоогоор 15-20 ш) бид Е амин дэмийн өдрийн хэрэгцээний 70% -ийг авч чадна. Үүнээс гадна биотин, тосны хүчил, В бүлгийн амин дэмээр баялаг.

6. Хулууны үр

В1, В2, В3, В4 ихээр агуулагддаг – үсний ургалтыг хурдасгана, харин В5 болон В6 нь толгойн арьсны эрүүл мэндийг хангана. Хэрвээ таны үс ихээр унаад байвал хоолны цэсэндээ хулууны тос нэмээрэй. Халцралтын үед ч үр дүнгээ өгдөг ажээ.

7. Сэвэг зарам/чечевица

Их хэмжээний төмөр агуулдаг нь үсний эрүүл мэндэд шууд сайнаар нөлөөлнө. Нэг аяга сэвэг зарамын шөл идсэнээр төмрийн өдрийн хэрэглээний тал хувийг авч чаддаг байна. Үүнээс гадна цинк, холин (толгойн арьсны цусан хангамжийг сайжруулна) болон бусад эрдэс бодисыг агуулдаг ажээ.

Архийг уухаас өөрөөр ашиглах гайхалтай 8 арга

Өөх шатааж, нурууг тэгшлэх итгэхийн аргагүй үр дүнтэй дасгал