Таныг загварын мэдрэмжтэй болоход туслах 10 зөвлөгөө

Та өөрийн хувцаслах хэв маягаа өөрчилж, орчин үеийн загварлаг залуустай хөл нийлүүлэн алхахыг хүсч байна уу? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ Нью Йорк хотын алдарт загвар зохион бүтээгч, стилистүүдийн зөвлөсөн хувцаслалтуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Бүсгүй та эдгээр хувцаслалтаас санаа авч, өөрийн стиль имижийг өөрчилж, шинэ өнгө төрхийг бүтээгээрэй.

1. Хар өнгийн хувцсыг сонго

Хар өнгөөр гоёх нь Нью Йоркын охидын дунд хамгийн түгээмэл хувцаслалтуудын нэг юм. Тус өнгө нь хэзээ ч моодноос гарахгүй бөгөөд үргэлж эрхэмсэг төрхийг илтгэж байдаг. Иймд бүсгүй та ч бас хар өнгийн хувцсыг хослуулан гоёж болох юм. Та энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.

2. Хувцасны үнэ бус, хэрхэн тохируулж өмсөх нь чухал

Таны хувцас ямар үнэтэй, алдартай брэндийнх байх нь огтхон ч хамаагүй. Хамгийн гол нь та өөртөө тохирсон аятайхан хувцсыг сонгож өмсөх хэрэгтэй. Их хотын загварлаг охид үнэтэй хувцсаас илүүтэй, хоорондоо төгс зохицох хувцас өмсөхийг хүсдэг байна.

3. Цүнх бол хамгийн чухал зүйл

Нью Йорк хотод бол хувцаслалтыг чимэх хамгийн гол зүйл бол “цүнх” байдаг. Таны цүнх алдартай брэндийнх байх, мөн арван долларын үнэтэй байх эсэх нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь өмссөн хувцсандаа тохирч байх ёстой юм.

4. Нүдний шилнээс бүү сал

Өдөр, орой, нартай, бороотой гэхчлэн ямар ч цаг агаар, уур амьсгалтай байсан хамаагүй нүдний шил зүүх хэрэгтэй. Энэ нь таныг эрхэмсэг, дэгжин харагдуулдаг. Гэхдээ шилээ өөртөө зохиж байгаа эсэхийг мэдэхийн тулд, ойр дотны нэгнээсээ асууж, зөвлөгөө аваарай.

5. Тод өнгөнөөс бүү эмээ

Та тод өнгийн гутал өмсөж, цүнх үүрэхээс битгий эмээгээрэй. Ялангуяа хар өнгийн хувцас өмссөн бол тод өнгийн гутал, цүнхээр гоёж болох юм.

6. Хувцасны төрлүүдийг холих

Та даашинзан доогуур пүүз өмсөж, чөлөөт өмд цамцыг өсгийтэй гутлаар чимэхээс бүү эмээгээрэй. Энэ нь харин ч таныг эсрэгээрээ илүү дэгжин, загварын мэдрэмжтэй харагдуулна.

Сүүлийн үед охид бүсгүйчүүд хувцаслалтын төрлүүдийг хольж, өмсөх дуртай болсон билээ.

7. Хуучны хувцас зардаг дэлгүүрээс сонголтоо хий

Сүүлийн үед моод эргэж, 80, 90-ээд онд трэнд болж байсан хувцаснууд хамгийн загварлагт тооцогдох болсон. Тиймээс бүсгүй та хуучны хувцас хэрэгсэл зардаг дэлгүүрээр зочилж, стилээ өөрчилөөд үзээрэй! Мөн интернэтээс хуучны загвартай хувцас захиалж болох юм.

8. Хувцсаа тохируулахад анхаар

Та өөр өөр загвартай, хоорондоо эсрэг хувцаснуудыг тохируулан өмсөөд үзээрэй. Шагайгаар татахуйц урттай юбка болон өмдөн дээгүүр богино загвартай хүрэм өмсөж, загварлаг харагдахыг зөвлөж байна. Гэвч тэдгээрийг тохируулахдаа болгоомжтой байх нь зүйтэй.

9. Нүүрээ бага будаж, үсээ хайнга задгай орхих

Нүүрээ хэт будаж, үсээ янзлах хэрэггүй. Харин үүний оронд нүүрээ будахгүй зүгээр л уруулаа тодруулж, үсээ хайнга, задгай тавиарай. Энэ нь таныг илүү загварлаг, донжтой харагдах болно.

10. Өөртөө болон өмссөн хувцсандаа итгэлтэй бай

Нью Йорк хотын стилистүүдийн зөвлөж байгаа хамгийн чухал зүйл бол өөртөө болон өмссөн хувцсандаа итгэлтэй байх явдал юм. Ингэснээр та юу ч өмссөн хүчирхэг, үзэсгэлэнтэй харагдаж чадна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.