in

Хөөрхөн Тэнэглэл Гайхмаар

Мичио Каку: Бурхан байдгийг нотлох эцсийн баталгааг хэлж өгье!

Дэлхийд алдартай Япон гаралтай Америк эрдэмтэн, Утаслагийн онол (String theory) -ын гол төлөөлөгчдийн нэг, нийгмийн зүтгэлтэн, физикч Мичио Каку бурхан байдгийг нотолсон хэмээн хэвлэлээр ярих болов.

Тэрээр “Би хүн төрөлхтнийг оюун ухаанаар бүтээгдсэн дэлхий ертөнцөд амьдардаг гэсэн дүгнэлтэд хүрлээ. Надад итгэ, өнөөдөр бидний боломж гэж хардаг бүхэн үнэндээ ямар ч утгагүй зүйл. Хүмүүс бид орчлонгийн оюун ухааны урласан, урьднаас бүрэлдэн тогтсон дэлхий ертөнцөд амьдардаг болох нь тодорхой болсон” гэжээ.

“Бурхны бодлыг унших үед бид үнэндээ тэр бодолд нь тааруулж нэр дэвшигчид болж хувирдаг”

Түүнийхээр тахионууд нь хүрээлэн буй орчлон ертөнцөөс аливаа юмс үзэгдлийг ховхлон салгаж авах чадавхитай онолын хэсэг аж. Тахион гэдэг нь гэрлээс хурдан бөөмын онолын загвар юм.

Эрдэмтэн, физикч Мичио Каку туршилт хийснийхээ эцэст хүн төрөлхтөн “Матрикс”-д амьдардаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Түүнийг анх бурхны талаар ярихад нь олон улсын эрдэмтэд багагүй шуугьсан. Учир нь өнөө цагийн шилдэг эрдэмтдийн нэг гэдгээрээ олонд хүндлэгддэг, шинжлэх ухааны судлаач, эрдэмтэн хүн шинжлэх ухаанч бус, шашинд итгэсэн, итгэл үнэмшлийн тухай ярьж байгаа нь эрдэмтдийн гайхшралыг төрүүлсэн юм.

АЛДАРТ ЭРДЭМТЭН ЮУ ЯРИВ

Зарим хүн надаас “Математик юунд хэрэгтэй юм бэ? Физик математик хоорондоо ямар холбоо хамааралтай юм бэ” гэж асуудаг. Зарим тохиолдолд математик түрүүлж, заримдаа физик илүүрхдэг бол заримдаа энэ хоёр шинжлэх ухаан нэг дор оршдог. Учир нь математикийн хэрэглээ хаана ч хэзээ ч дагаж явдаг. Жишээлбэл,

Исаак Ньютон 1600-аад оны үед ингэж асуужээ. “Хэрвээ алим унабал сар ч гэсэн адилхан унах уу” гэж. Энэ асуулт магадгүй хүн төрөлхтөн сармагчин төрлөөсөө салснаас хойшх зургаан сая жилийн хугацаанд дэлхий дээр амьдарч буй оюун ухаант хүмүүний асуусан хамгийн агуу асуултуудын нэг байх.

“Математикчид хий хоосон шинж чанарт дурладаг хүмүүс. Үнэндээ математик бол бодит бус, тооцоолол төсөөллийн шинжлэх ухаан”

Энэ асуултанд Ньютон “Тийм” гэж хариулжээ. Урвуу хамаарлын хуулиар бол сар унах ёстой болж таарна. Алим ч гэсэн. Суут сэтгэгч Ньютон хэдий огторгуйн тухай нэгдмэл онол боловсруулсан ч түүнд алимын нэгэн адил сар ч гэсэн унах уу гэсэн асуултыг шийдвэрлэх математик шийдэл олдоогүй юм. Тиймээс Ньютон тооцооллыг зохион бүтээжээ.

Тооцоолол нь өөрөө сар унах үгүйг шийдвэрлэх шууд үр дүн юм. Та тооцооллын тухай анх удаа олж мэдсэн бол хамгийн түрүүнд юу хийх байсан бэ? Магадгүй Ньютон сарны уналтыг тооцоолсон шиг ямар нэг зүйлийн уналтыг тооцоолох байсан биз. Тэгэхээр математик физик хоёрыг бараг л Сиамын ихэр шиг нэгдмэл ойлголт гэж үзэж болох юм.

Эйнштейн харин өөр нэг асуулт асуусан байдаг. “Татах хүчний мөн чанар, үүсэл гарал нь юу юм бэ” гэсэн асуулт. Би яагаад энэ сандал дээр сууж байгаа вэ? Энгийн хүн бол татах хүч газар руу татсанаар би энэ сандал дээр сууж байна гэж хэлэх байх. Харин Эйнштейн огт өөр зүйл хэлсэн юм.

Тэр “Үнэндээ татах хүчний таталцал гэдэг юм байхгүй. Миний сандал дээр сууж байгаа нь намайг газраас татаж байгаа хэрэг биш, агаар намайг сандал руу түлхэж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, татах хүчний нөлөөгөөр татдаггүй, харин агаар түлхэлт үзүүлдэг. Гэхдээ таны харж байгаачлан агаарын түлхэлт болон цаг хугацаа нь дифферениал ялгаатай тооцооллыг шаарддаг.

” Би яагаад энэ сандал дээр сууж байгаа вэ? Энгийн хүн бол татах хүч газар руу татсанаар би энэ сандал дээр сууж байна гэж хэлэх байх”

Үүнийг ойлгоход төвөгтэй байж мэдэх ч миний энэ яриад байгаа зүйл чухамдаа та бидний магадгүй 40 дэх жилдээ мэдэж байгаа тооцоолол гээч нь юм шүү дээ. Дахиад хэлэхэд, математик болон физик нь маш ойр шинжлэх ухаан. Заримдаа нэг зүйл гэж ч хэлж болохоор ойлголт. Гэхдээ цаг хугацаагаар нь авч үзвэл математик физикийн урд орно. Математик, физик хоёр 100 жилийн өмнөөс тусдаа шинжлэх ухаан болж ялгарч байсан он цаг бий.

Математик илүү гипер орон зай руу хазайсан. Математикчид хий хоосон шинж чанарт дурладаг хүмүүс. Үнэндээ математик бол бодит бус, тооцоолол төсөөллийн шинжлэх ухаан шүү дээ. Математикчид “Юу юунаас илүү хамгийн хэрэггүй, хий хоосон зүйл бол дифференциал ялгаатай топологийн онол болон илүү хэмжээст орон зай” гэж хэлдэг юм.

Харин физикчид олон арван жилийн турш олон бодит санаа, төсөл төлөвлөгөөг хэрэгжүүлсээр ирсэн. Атомын бөмбөгөөс авахуулаад сансар огторгуй, одод, лазерын цацраг туяа, саяхан гэхэд Утаслагийн онолыг нээгээд байх жишээний. Утаслагийн онол (String theory) нь 10 болон 11 хэмжээст гипер орон зайд оршдог онол.

Эдгээр хэмжээс нь үнэхээр супер гэж би хэлмээр байна. Үнэхээр супер тэгш хэмтэй. Энэ бол математикчдын хэзээ ч ярьж байгаагүй шинэ тоо. Утаслагийн онолыг супер болгосон зүйл нь энэ тоонд л оршиж байгаа юм. Үнэндээ математикчид мухардмал байдалд орсон шүү дээ. Учир нь физик нь өөрөө шинэ математик, супер тоо, супер топологи, супер дифференциал геометр болоод байгаа юм.

Тэднийхээр гэнэтхэн физикийн шинжлэх ухаан супер тэгш хэмт онолуудтай болж математикт хувьсгал хийх болчихоод байгаа юм. Одоо бидэнд хүлээлт үүсгэж буй зорилго бол байгаль дэлхийн бүхий л хүчийг нэгтгэдэг, бурхны оюун ухааныг уншихад туслах 2.5 сантиметрээс ихгүй хэмжээтэй тэнцэтгэлийг олох явдал болоод байгаа юм. Нэгхэн инч буюу 2.5 сантиметртэй тэнцэх тэр түлхүүр нь юу байх вэ? Энэ нь чухамдаа бидний яриад байгаа тэр тэгш хэм гэгч зүйлээс л гарах юм.

Физикийн шинжлэх ухаанаас гарч ирэх, математикчдыг цочроосон тэр тэгш хэм гэгч зүйл. Гэхдээ таны харж байгаачлан энэ бүх зүйл эцсийн дүндээ өөрөө эргээд математикийн тухай асуудал болчихоод байна. Толгой эргэмээр ч миний эхэнд ярьсан математик, физик хоёрын нэгдэл оршиж буйн шинж.

Заримдаа нэгнийгээ үгүйсгэх ч заримдаа нэгнээсээ хамааралтай болох шинжлэх ухааны ойлголт.Инээдтэй сонсогдож болох ч би энэ бүхний эцэст нарийн тооцооллоор “Бурхан бол математикч юм” гэсэн дүгнэлтэд хүрсэн. Учир нь бурхны бодлыг унших үед бид үнэндээ тэр бодолд нь тааруулж нэр дэвшигчид болж хувирдаг. Хүмүүс бидний итгэдэг бурхны бодол нь 11 хэмжээст гипер орон зайгаар дамжуулан цуурайтдаг сансрын дуу хөгжим юм. Энэ бол миний хувьд бурхны оюун бодол.

Олон улсын нисэх буудлуудын “WiFi”-ийн нууц үгийг хадгалаад аваарай

Хэрвээ та хумсаа буддаг бол үүнийг заавал уншаарай!