in

Хөөрхөн Харамсал Тэнэглэл Инээдтэй Буруу Гайхмаар

26 настай Америк бүсгүй охин биеэ дуудлага худалдаанд оруулжээ. Гэтэл сарын дараа…

Америкийн нэгдсэн улсын иргэн өдгөө 26 настай оюутан бүсгүй Жасмины охин биеийн дуудлага худалдаа “Cinderella Escorts” агентлагийн сайтад хэдэн сарын турш үргэлжилж Холливудын алдартай жүжигчин эр ялсан байна.

Энэхүү дуудлага худалдаанд Германы баян бизнесмэн, Английн премьер лигийн нэртэй хөлбөмбөгчин зэрэг хүмүүс оролцжээ. Бүсгүйн төлөө хөлбөмбөгчин 739 мянган доллар санал болгосон бол Германы Мюнхен хотын бизнесмэн эр 1,3 сая доллар санал болгожээ.

Тэгвэл Холливудын нэгэн алдартай од тэднээс их буюу 1,4 сая доллар зарцуулан энэ дуудлага худалдааны ялагчаар тодорсон байна.

Шалгаруулалтанд дээрх хүмүүс үлдээд байхад “Cinderella Escorts” агентлагийнхан тэднийг Лондонд урьж Жасминтэй нэг нэгээр нь уулзуулсан гэнэ. Бүсгүйд хөлбөмбөгчин хүчтэй сэтгэгдэл төрүүлээгүй бол герман эрийг дэндүү хөгшин хэмээн дотроо голжээ.

Харин Холливудын од залуу бүсгүйн хайртай жүжигчин нь байсан тул түүнийг л ялаасай хэмээн хүсэж байсан гэнэ. Өдгөө хайртай жүжигчин нь анхны эр нь болж байгаад бүр ч баяртай байгаа гэдгээ илэрхийлсэн байна.

Дуудлага худалдааны анхны үнэ 100 мянган доллароос эхэлсэн бөгөөд “Cinderella Escorts” агентлагийн захирал Ян Закобельскийн мэдэгдсэнээр ялагч болон шагнал хоёрыг ирэх сард Лондонгийн нэгэн таван одтой зочид буудалд учруулахаар бэлдээд байгаа гэнэ.

Онгон бие нь эмэгтэй хүнд амьдралдаа нэг л олддог нандин зүйл. Энийгээ хэнд өгөх нь маш нарийн бодож гаргах учиртай чухал шийдвэр юм. Жасмины хувьд 26 нас хүртлээ охин биеэ хадгалж чадсан бөгөөд таарч тохирох залууг 26 нас хүртлээ хайж хүлээсэн боловч олдоогүй тул эцэст нь удтал нандигнасан зүйлээ ашигтайгаар зарахаар шийджээ.

Өглөө эрч хүчээр дүүрэн сэрэх аргууд

Таныг төлөвшсөн гэдгийг илтгэх 10 шинж тэмдэг