in

Хөөрхөн Харамсал Тэнэглэл Гайхмаар

Хумсны будаг бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Хумсны будгийг байнга хэрэглэж болохгүйг бид мэднэ: хумс хэврэгшиж шаргалтддаг. Гоо сайхны уг бүтээгдэхүүн зөвхөн хумсанд муугаар нөлөөлөөд зогсохгүй хүний биеийн эрүүл мэндэд бүхэлдээ муугаар нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоожээ.

Таныг хумсаа бүү буд гэж уриалж байгаа юм биш шүү. Хумсны будагны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг талыг л танилцуулахаар шийдсэн юм.

Эрүүл мэндэд нэн аюултай зүйл нь юу вэ?

Хумсны будагны аюул нь хорт бодисондоо байгаа юм. Орчин үеийн хумсны будганд хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх дараах орцууд оржээ.

Үүнд: Толуол (Toluene) – уусгагч. Үүний тусламжтайгаар будаг жигд болж пигментээ хадгалж үлддэг байна. Толуол нь төв мэдрэлийн системд муугаар нөлөөлж сэтгэн бодох чадварыг доройтуулдаг. Толгой өвдөх, бие сулрах, ухаан алдах, дотор муухайрах – эдгээр шинж тэмдгүүд бол чанарын шаардлага хангаагүй хумсны будагнаас шалтгаалан илэрнэ.

Формальдегид (Formaldehyde) – өнгөгүй хий бөгөөд үүний тусламжтайгаар будаг удаан хадгалагддаг. Харшилтай хүмүүс формальдегидтэй харьцвал химийн түлэгдэлт авч болзошгүй. Хүнд байдалд зүрхний хэмнэл алдагдах, бие чичрэх, хавдрын эх үүсвэр ч болж мэднэ.

Дибутилфталат (Dibutyl Рhthalate) – үнэртүүлэгч. Энэхүү хортой бодисоос болж амьсгалын замын өвчин, эмэгтэйчүүдийн хувьд шээс, бэлгийн замын өвчлөл үүсэхэд нөлөөлдөг байна.

Эрдэмтэд 24 эмэгтэйчүүдийн дунд судалгаа хийжээ. Хумсаа будсанаас 6 цагийн дараа ихэнх эмэгтэйчүүдэд дифенилфосфатын хэмжээ нэмэгдэж трифенилфосфатын ялгаруулалт ихэсжээ. Энэ нь бодисын солилцоонд нөлөөлдөг. Харин 10 цагийн дараа дифенилфосфатын хэмжээ туршилтанд орсон бүх эмэгтэйчүүдийн хувьд 7 дахин нэмэгдсэн байв. Энэ бол сэтгэл түгшээх тоо баримт.

Эрүүл мэндэд хоргүй хумсны будаг хэрхэн сонгох вэ?

Зарим нэг хумсны будаг дээр тусгай тэмдэглэгээ хийсэн байдаг:

«5-Free» – уг будганд формальдегид (formaldehyde), үүний бас нэг бүтэц (formaldehyde resins), толуол (toluene), дибутилфталат (dibutyl phthalates) болон камфора (camphor) ороогүй болохыг илтгэнэ.

«3-Free» – formaldehyde, dibutyl phthalate болон toluene-ийн орцгүй.

Үүнээс хойш хумсны будаг худалдан авахдаа юуны түрүүнд будагны орцыг анхаарч байна уу. Таны эрүүл мэнд зөвхөн таны гарт.

Таны үтрээнээс өнгөтэй, үнэртэй зүйл гараад байна уу? Тэгвэл ийм учиртай!

Дуучин Д.Болд фэйсбүүк хуудсаараа дамжуулан С.Идэрмаагаас уучлалт гуйлаа