in

Харамсал Тэнэглэл Инээдтэй Буруу Гайхмаар

13 настай талийгаач охины аав сэтгэцийн өвчтэй болжээ

2017 оны 8-р сарын 23-нд шилжих шөнө “Очир” төвийн зочид буудалд 13 настай охин амь насаа алдаад даруй долоон сарын хугацаа өнгөрөөд байгаа билээ. Гэвч уг аллагын хэрэг одоог хүртэл бүрэн гүйцэд шийдэгдэхгүй сунжирсаар байгаа учраас хохирогч охины ар гэрийнхэнд маш хүндрэлтэй байгаа аж.

Нэгэн мэдээллийн эх сурвалж талийгаач охины ар гэрийнхнээс саяхан ярилцлага авснаа нийтэлжээ. Энэхүү мэдээллийг ЭНД дарж үзээрэй.

Тэнд дурдагдсанаар, талийгаач охины аав сэтгэцийн өвчтэй болсны улмаас Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтээд гарсан аж. Түүнийг өмнөх шигээ хэвийн болохгүй гэж эмч нар хэлсэн гэнэ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар түүнийг хүнд гэмт хэргийн хохирогч болсон учраас үнэ төлбөргүй эмчлэхээр болжээ.

Ийнхүү аймшигт алуурчдын уршгаар нэгэн сайхан гэр бүлийн амьдрал орвонгоороо сүйрсэн байна.

Монголын хууль хүчний байгууллагынхан үнэхээр сэтгэл, зүтгэл гаргаад хичээнгүйлэн ажиллавал ийм илт аллагын шинжтэй гэмт хэргийг байтугай зүйлийг уг нь илрүүлээд яллачихдаг сан. Харин яагаад тэгж сэтгэл гаргахгүй байгаа нь сонирхолтой. Ямар нэгэн хөндлөнгийн эрх ашиг дундуур нь ороод байгаа юм биш биз?!…

Эх сурвалж: Breakingnews.mn

Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин дахин гайхшрууллаа

Катарын мисс 7 эртэй хамт буудлын өрөөнд баригджээ. Шалгаад үзтэл…