in

Хөөрхөн Харамсал Тэнэглэл Инээдтэй Буруу Гайхмаар

Таны биед шимэгч хорхой болон нян байгаа эсэхийг ингэж мэдээрэй!

Урилгагүй “зочин”-ыг хэрхэн оношлох талаар та болон таны ойр дотны хүмүүс мэдлэгтэй байх ёстой. Шимэгч хорхойн халдварыг анагаах чадалтай төрөл бүрийн ургамал байдаг. Гэхдээ зарим нэг нь шимэгч үүссэн цаад шалтгааныг нь арилгадаггүй.

Тунгалгийн зангилаанууд /Lymph nodes/

Тунгалгийн зангилаанууд нь жижиг хэлбэртэй бөгөөд шим тэжээлийг боловсруулж, бие болон цуснаас хэрэгцээгүй шингэнийг гадагшлуулах ач тустай юм. Тунгалгийн зангилаанууд нь өвчилсөн үедээ төдийлөн өвддөггүй бөгөөд харин хавдаж, үрэвсдэг байна.

1. Тунгалгийн зангилаа өвчлөх түгээмэл шалтгаанууд

Хэрэв таны хүзүү, чихний ар болон бусад хэсгээр хавагнаж, хавдах юм бол, энэ нь тунгалгийн зангилаанууд үрэвссэн гэсэн үг юм. Үүний шалтгаан нь ихэнхдээ шимэгч хорхой болон хорт хавдар байх нь бий. Түүнчлэн дараах зүйлс нөлөөлдөг.

Үүнд:

  • Ханиад, улаан бурхан болон бусад төрлийн вирусын гаралтай өвчнүүд
  • Нянгийн гаралтай өвчнүүд, мөн бэлгийн замаар дамжих тэмбүү, “хламид” өвчин
  • Мөөгөнцрийн гаралтай өвчнүүд
  • Хоолой үрэвсэх өвчнүүд
  • Бөөрний хорт хавдар, “лимфома”, “лейкеми” зэрэг тунгалгийн зангилаануудтай холбоотой өвчнүүд

2. Хэрхэн мэдэх вэ?

Хүзүүний тунгалгийн зангилаа өвчилж, үрэвссэнийг мэдэх батлагдсан арга гэж байдаггүй. Хэдий тийм ч гэлээ, хүзүүн дээрээ 2 эсвэл 3 хуруугаараа дарж, шалгаж болно. Ингэх үед хавдар янз бүрийн хэмжээтэйгээр илэрдэг байна. Ойролцоогоор хэмжээ нь 1 см хүрэхгүй байвал, хэвийн байна гэж үзэж болох юм. Гэвч яаралтай арга хэмжээ авахгүй бол, богино хугацаанд 2-3 дахин томордог ажээ. Мөн дараах байдлаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Үүнд:

  • Хэт халуурах, улаан толгойтой батга гарах
  • Тунгалгийн зангилаан дээр дарахад өвдөлт мэдрэгдэх
  • Хоолой хуурайших, аманд шарх үүсэх, ядрах, ханиад томуу тусах, нус гоожих шинжүүд илэрнэ.

3. Тунгалгийн зангилааны хавдрыг хэрхэн эмчлэх вэ?

Зарим тохиолдолд ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй байх үед хавдар буцаад хэвийн болох нь бий. Гэвч ямар ч нөхцөлд тохирох эмчилгээг нь хийлгүүлэх шаардлагатай. Үүний тулд мэргэжлийн эмчид хандаж, төлөвлөгөөний дагуу эмчилгээ хийлгүүлэх ёстой байдаг. Мөн дараах аргуудыг хэрэглэх нь тохиромжтой. Үүнд:

Төрлөөр нь эмчлэх: “Mercurius solubilis”, “Kali muriaticum” зэрэг эм бэлдмэлийг хэрэглэнэ. Ингэснээр хавдсан тунгалгийн зангилааг эмчлээд зогсохгүй, дархлааны системийг сайжруулна.

Эмийн ургамлаар эмчлэх: Сармис нь бактер, нянгийн эсрэг гайхалтай сайн нөлөө үзүүлдэг. Мөн куркума, цагаан гааг хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.

Уураг, амин дэмээр эмчлэх: Төрөл бүрийн витамин болон эрдэс бодисууд нь мөн сайнаар нөлөөлдөг байна. Үүнд витамин А, С, D3 болон цайр, загасны тос, селен зэргийг дурдаж болно.

Катарын мисс 7 эртэй хамт буудлын өрөөнд баригджээ. Шалгаад үзтэл…

Фэйсбүүк дээр хэзээ ч бичиж болохгүй зүйлс! Хэтэрхий аюултай!