in

Хөөрхөн Харамсал Тэнэглэл Инээдтэй Буруу Гайхмаар

Фэйсбүүк дээр хэзээ ч бичиж болохгүй зүйлс! Хэтэрхий аюултай!

Сошиал сүлжээ зарим нэг хүмүүсийн хувьд амьдралынх нь салшгүй хэсэг болжээ. Сонссон мэдсэнээ бусдадаа хуваалцах эсвэл сэтгэл санаагаа уудлах нь хүмүүст тааламжтай байх аж. Эргэн тойрны хүмүүстэйгээ амьдралын чухал мөч, баяр баясал, уй гашуугаа хуваалцах нь зөв.

Гэхдээ хүний амьдрал, эрүүл мэнд болон хувь хүний орон зай бүхнээс дээгүүр тавигдах ёстой. Өөрийнхөө болон ойр дотныхоо хүмүүсийн талаар ямар мэдээллийг сошиал сүлжээгээр дэлгэж болохгүй вэ?

Хайр дурлал

Өнгөрсөн, одоо болоод ирээдүйн тухай. Нэгдүгээрт, таны хайр дурлалын харилцаа хэчнээн тогтвортой байсан ч гэсэн гэрэл зураг, хайр илэрхийлсэн постуудаа зөвхөн өөрсдөдөө л үлдээ. Зарим нэг хайр дурлалын түүх дуусдаг гэдгийг санаж явах хэрэгтэй.

Нийтэд дэлгэсэн зураг, постууд таны бүтээгүй хайрыг сануулсаар байх болно. Хоёрдугаарт, та дараа дахин өөр хүнтэй учрах болно. Тэр хүн эдгээр зураг, постыг хэрхэн хүлээж авах нь таашгүй. Гуравдугаарт, өөрийн хувийн амьдралаа бусдад дэлгэх нь өөрийнхөө орон зайг алдаж байгаа хэрэг юм. Энэ нь та нийгмээс хэт хамааралтай болохыг илтгэх ажээ.

Холбоо барих мэдээлэл

Утасны дугаар, хаяг нь зөвхөн мэргэжлийн эсвэл онлайн дэлгүүрийн сайтад л үлдээх мэдээлэл. Сошиал сувгаар өөрийн гэрийн хаяг, утсаа үлдээх нь гэмт этгээдүүдийн өгөөш болоход хүргэнэ.

Хүүхэд, ойр дотны хүмүүсийн мэдээлэл

Томчууд минь ухаарцгаа! Таны бяцхан үрийн өхөөрдөм зураг – найз нөхөд, дагагчдийн тань хайрыг татаад зогсохгүй гаж зуршил, донтой хүмүүсийн хувьд олдвор болж байгаа юм, тэд хүүхдийн порно сайт хийхдээ зургийг ашиглахыг үгүйсгэхгүй.

Хүүхдийнхээ зургийг тавих гэж байгаа бол гадаад төрхөнд нь анхаараарай. Наран шарлага, оронд нь нүцгэнээр авсан зургийг сошиал сувагт бүү байрлуул. Жирийн хүнд хайр татам байх бол, гаж донтонд огт өөр байдлаар хүрнэ.

Өдрийн дэглэм

Хэдэн цагт босдог, хэзээ ажилдаа гардаг, өдрийн цай хэдээс уудаг, спорт зааланд хэзээ очдог энэ бүгд гэмт этгээдүүдэд таатай мэдээлэл болно.

Материаллаг баялаг

Гэр орон, машин, гэрийн тансаг хэрэглээ, гар утсаараа гайхуулах нь бусдын хүндлэлийг олж авахгүй. Та ийм зүйлд дуртай бол тэр л биз, бусдад дэлгэх шаардлагагүй.

Сошиал сүлжээ – энэ бол таны хоёр дахь паспорт. Бидний хувийн хэрэг ихийг хэлнэ: сонирхол, туршлага, дутагдал эсвэл амжилт. Таны оруулсан мэдээллийг дүгнэж үзээд таныг ямар хүн болохыг төвөггүй тодорхойлж болно. Өөрийнхөө орон зайг авч үлдээрэй.

Таны биед шимэгч хорхой болон нян байгаа эсэхийг ингэж мэдээрэй!

Дуучин Л.Ган-Эрдэнэ талийгаач дүүдээ дуу зориулжээ