Үүнийг түрхээд буурал үсэнд баяртай гэж хэлээрэй!

Нас нэмж, он цаг улиран одохын хэрээр нүүрэнд үрчлээ сууж, үс цайрч, бууралтаж эхэлдэг. Тэр бүү хэл идэр насны залууст ч цагаан үс ургаж эхлэхийг үгүйсгэхгүй.

Харин ямар ч хүн бууралтсан үстэй байхыг хүсэхгүй нь лавтай. Иймд бид үнэтэй бүтээгдэхүүн болон үсний будгийг ашиглалгүйгээр цагаан үсэнд баяртай гэж хэлэн, санаа зовох зүйлгүй амьдрах хялбархан аргыг дуулгахаар бэлтгэсэн юм.

Үсний буурлыг эмчлэх бэлдмэлийг хэрхэн бэлтгэх вэ?

Хэрэг болох зүйлс:

  • Кокосын тос
  • Нимбэгний шүүс

Хэрэглэх арга:

3 халбага нимбэгний шүүсийг, ижил хэмжээний кокосын тостой хольж, бэлтгэнэ. Үүнийгээ үсэндээ түрхэж, тойрог чиглэлээр иллэг хийж, орхиорой. Ойролцоогоор 1 цагийн дараа үсээ шампунь ашиглаж угаана. Энэхүү аргыг долоо хоногт нэг удаа хэрэглэхэд хангалттай.

Нимбэг болон кокосын тосыг бид өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг тул, олдоц сайтай. Кокосын тос нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд тосны хүчил болон лаурийн хүчлийг агуулдаг. Харин нимбэгний шүүс нь витамин С, В болон фосфорыг агуулдаг бөгөөд энэ нь үс бууралтахаас сэргийлж, хэвийн байдалд шилжүүлдэг байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.