Осоржамаа: Эмэгтэй хүний хувцас өмсөөд солиотой юм шиг гарч ирсэн маань ийм учиртай…

Олныг бухимдуулахын зэрэгцээ басхүү сонирхлыг нь татаж анхааралд нь багтаж чадсан нэгэн бол Осоржамаа. Шорлог зардаг байсан залуу өвөлдөө хог ухаж амьдарч байгаагаа дуулгаснаас хойш нам гүм байсан бөгөөд түүнийг үхсэн хэмээн ярих хүмүүс ч цөөнгүй байв.

Эмэгтэй хүний хувцас өмсөж нэг хэсэг шуугиулаад авсан тэрээр дахин гарч ирэн “Хүмүүс намайг үхсэн гээд л яриад байсан, би амьд гэдгээ мэдэгдэх гэж гарч ирлээ. Би чинь хүн учраас зүрхэндээ юм бодож байгаа. Намайг хүмүүс элий,балай гэдэг ч юм уу, тэгж бодоод байгаа учраас та нараасаа бас уучлалт гуйж байна. Зүрх сэтгэлээсээ уучлалт гуйхыг би эрмэлзэж байна. Нийгмээ таниагүй эмэгтэй хүний хувцас өмсөөд солиотой юм шиг гарч ирсэн маань агуу их алдаа байж ээ, уучлаарай гэж энэ дашрамд хэлмээр байна” хэмээжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.