in

Хөөрхөн Харамсал Тэнэглэл Буруу Гайхмаар

Америкийн эрдэмтэд тахианы мах хорт хавдар үүсгэдгийг тогтоожээ

АНУ-ын Хоол хүнс судлалын холбооноос тахианы маханд хийсэн органик бус хүнцлийн шинжилгээ эерэг гарсан тухай The Wall Street Journal болон the Associated Press зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

АНУ-д худалдаалж, хүнсэндээ хэрэглэдэг нийт тахианы махны тал хувь нь үхэлд хүргэх аюултай, хорт хавдрын шалтгаан болдог хүнцлийг их хэмжээгээр агуулдаг болох нь тогтоогджээ. Хүнцэл нь дэлхийн царцдсын 0.0005 хувийг бүрдүүлдэг, нэгэн төрлийн металл бус химийн элемент бөгөөд ихэвчлэн сульфат хэлбэрээр оршдог.

Хүнцэл болон түүний нэгдэл бодисыг газар тариалангийн салбарт пестицид, гербицид болгон, мөн хайлшны үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг. Гурван валенттай хүнцлийн ислийг (As2O3) хүмүүс эртнээс “Хаан хор” гэж нэрлэж заншсан байна.

Хүнцэл их хэмжээгээр илрэх болсон нь тахиаг хүнцлээр бордож, өсгөдөг байсантай холбоотой байжээ. 2006 оноос эхлэн АНУ-д тахианы өсөлтийг хурдасгах зорилгоор хүнцлийг ашиглах болсон байна. Ингэснээр тахианд их тэжээл өгөхгүйгээр хүнцлийн тусламжтайгаар таргалуулах болжээ. Түүнчлэн махны өнгийг сэргээн харагдуулахад тусалдаг тул тахианаас гадна цацагт хяруул, гахайны маханд ч өргөнөөр ашигладаг байна.

Тахианы мах нь хүнийг үхэлд хүргэх аюултай түвшинд хүрч, хорт хавдар үүсгэгч хүчин зүйл болсонтой холбогдуулж АНУ-ын Хоол хүнс судлалын холбооноос тахианы махан дахь хүнцлийн хэмжээг бага хэмжээнд буюу хүн хүнсэндээ хэрэглэхэд аюулгүй түвшинд байлгах шаардлага тавьжээ.

Хүнцэл нь хорт хавдар үүсгэгч бодис тул хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлэх аюултай байгаа тухай уг холбооноос анхааруулаад байна.

Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийн шинжлэх ухааны Өмнөд Каролинийн Их сургуулиас “Тахианы мах үйлдвэрлэгч, худалдан борлуулагч үйлдвэр, байгууллагууд олон нийтээс махны процессыг нууж байна. Хүнцэл нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт их байх нь мөнгөн уснаас ч аюултай.

Гурван валенттай хүнцэл нь таван валенттайгаас 60 дахин илүү аюултай. Хоол хүнсэндээ ийм хортой бүтээгдэхүүн хэрэглэх нь хорт хавдрын шалтгаан болохоос гадна, сэтгэц мэдрэлийн өвчин тусахад хүргэдэг” хэмээн мэдэгджээ.

Тус мэдэгдэлтэй холбогдуулан дэлхийн улс орнууд АНУ-аас тахианы мах экспортлох тухай эргэн харахад хүрч байна. Эрүүл хүнсийг эрхэмлэгч олон улс хорт хавдар үүсгэгч, хорт бодис агуулсан америк тахианаас татгалзах нь зүйтэй хэмээн байр сууриа илэрхийлж эхэлжээ.

Сургалтын төлбөр бага, суралцахад хамгийн тохиромжтой 10 улс

40 настай бүсгүйн аз жаргалтай амьдрахын тулд мөрдөх 5 зарчим