in

Унжсан хөх асуудал биш болжээ

Эмэгтэй хүн бүр өөрийн амьдралын туршид том, зөв хэлбэртэй хөхтэй байхыг хүсдэг. Харамсалтай нь, энэ нь ихэнх тохиолдолд боломжгүй байдаг билээ. Хөхний даруулга болон төрсний дараах насны өөрчлөлтөөс хөх жижгэрч хэлбэрээ алдаж улмаар унждаг. Жирэмслэлт, цэвэршилт болон гэнэт их хэмжээгээр турах зэрэг нь хамгийн гол шалтгаан болдог байна.

1. Дасгал хийх

Цээж орчмийн хөхний эд болон хөхний булчинд ордог дасгал хөдөлгөөнийг та тогтмол хийснээр өв тэгш, сэргэр сайхан хөхтэй болох боломжтой. Дасгалыг хийхдээ спортын хөхний даруулга заавал хэрэглээрэй.

2. Мөсөөр массаж хийх

01
Та мөсөөр байнга массаж хийж байгаарай. Хүйтэн температур хөхийг чангалж унжихаас сэргийлж өгдөг. Бэлдсэн мөсөө 1 минутын хугацаатай хөхөнд дугуй тойрог хэлбэрээр зөөлөн масаж хийж өгнө. Зөөлөн алчуураар арчиж өдөр бүр тогтмол иллэг хийгээрэй. 1 минутаас илүү мөсөн массажыг ашиглах хэрэггүй. Давтамж нь 30 минутын дараа үргэлжлүүлэн хийж болно гэдгийг санаарай.

3. Чидун жимсний тос

02
Чидун жимсний тосоор массаж хийх нь таны хөхөнд маш их хэрэгтэй. Чидун жимсний тос нь арьсны өнгийг сэргээж, унжихаас хамгаалах ид шидтэй. Та алган дээрээ чидун жимсний тос түрхэж хөхөндөө иллэг хийх хэрэгтэй. 15 минутын турш, долоон хоногт хамгийн багадаа 4-5 удаа хийгээрэй.

4. Өргөст хэмх ба өндөгний шар

04
Хөхийг өргөх бас нэг сайн арга өргөст хэмх, өндөгний шараар бэлтгэсэн маск юм. Өргөст хэмх нь арьсны байгалийн шинж чанартай байдаг бол өндөгний шар нь хөхийг уургаар хангах болон унжсан арьсыг сэргээж өгөх шидтэй байдаг байна.

03

  • Нухаш холигч
  • 1 жижиг өргөст хэмх
  • Өндөгний шар
  • Цөцгийн тос буюу цөцгий
  • 1 халбага  оо зэрэг хэрэг болно.

30 орчим минутын турш массаж хийж дараа нь хүйтэн усаар угаана. Долоон хоногт нэг удаа хэрэглэхэд болно. Энэхүү маск нь таны хөхний эдийг бэхжүүлж өгнө.

5. Өндөгний цагааныг ашиглах

06
Өндөгний цагаан нь таны хөхний иргэн тойрон дахь сул арьсыг өргөж чангалах үйлчилгээтэй. Өндөгний цагааныг тарагтай хольж, зөгийн балтай найруулаад хөхөндөө 20 минут байлгана. Дараа нь хүйтэн усаар угаана. Долоон хоногт нэг удаа хийгээрэй.

Монголчуудын зөв хооллох гайхамшигт ухаан

Улс үндэстнүүдийн гоо үзэсгэлэн