in

Хөөрхөн Харамсал Тэнэглэл Инээдтэй Буруу Гайхмаар

Ханхүүгийн сексээс татгалзсан модель бүсгүйд тохиолдсон аймшигт явдал

Иркутскийн загвар өмсөгч, 23 настай Екатерина Стецюк ахиухан мөнгө олохоор Дубайг зорьсон аж. Гэвч арабын “үлгэр” удалгүй аймшиг болон эргэжээ. Дорно зүгийн баян ханхүү нар жинхэнэ новшууд болж таарав.

Орон нутгийн нөлөө бүхий бизнесмэн эр халдсаны дараа бүсгүй эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүний уушиг гэмтэн, нуруу нугасны гэмтэл авчээ. Харин Катягийн хэвтэж байсан эмнэлэг рүү цагдаа нар ирээд, тэргэнцэр дээр сууж буй бүсгүйг шоронд хийчихсэн гэнэ.

Катя Стецюктэй тохиолдсон энэхүү аймшигт түүхийг “Россия” сувгийн “Прямой эфир”-ээр гаргасан байна.

Катяг хэдэн өдрийн турш хайгаад олохгүй байсан шалтгаан нь, бүсгүй Арабын Нэгдсэн Эмират улсад өөр овог, нэрээр бүртгүүлсэн байж. Бүсгүйг Интерпол эрж хайсаар шоронд байхад нь олсон байна.

Дубайн цагдаагийнхан түүнийг хууль бус хөдөлмөр эрхэлсэн, биеэ үнэлсэн, хүний биед хүнд гэмтэл учруулсан гэж илтээр гүтгэн буруутгасан аж. Харин ч бүсгүй өөрийг нь хүчирхийлэх гэсэн хүнээс зугатан, зургаан давхраас үсэрч хүндээр гэмтсэн гэнэ. Тэр хоёр ч хагалгааг амжилттай давж, азаар амьд үлдэж чаджээ.

Гар утас, таблет, зурагт хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Суганы хөлсийг ингэж дараарай! Дезодорантаас 2 дахин хүчтэй! Бас 10 дахин хямдхан!