in

Хөөрхөн Харамсал Тэнэглэл Инээдтэй Буруу Гайхмаар

Арьсан дээрх нөсөө толбыг хэрхэн арилгах вэ?

Арьсан дээр үүссэн нөсөө толбо гоо үзэмжинд сөргөөр нөлөөлдөг бөгөөд үүнийг нууж далдлах гэж нүүрээ хэт зузаан будах шаардлага гардаг.

Түүнчлэн гоо сайхны салонд очих гэхээр багагүй мөнгө хэрэг болдог хэдий ч, тэр бүр чанартай сайн үйлчилгээ үзүүлдэггүй билээ.

Иймд өнөөдөр бид та бүхэндээ гэрийн нөхцөлд нөсөө толбоноос ангижрахад туслах, үр дүнтэй аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та туршиж үзээд, бодит үр дүнг мэдрээрэй!

1. Берри жимсний шүүс

“Берри” төрлийн жимсний шүүс /аньс, үхрийн нүд/-ийг хэрэглэх хэрэгтэй бөгөөд үүний тулд та нэг атга “берри” жимсийг холигчинд хийж, сайтар холиорой. Дараа нь гаргаж авсан шүүснээсээ нүүрэндээ түрхэж, 15 минут байлгана. Сүүлд нь бүлээн усаар нүүрээ угаахад болох аж.

2. Хүнсний сода

Багахан хэмжээний усанд нэг цайны халбага хүнсний сода дусааж, сайтар хутгаарай. Дараа нь үүнээсээ нөсөө толбо үүссэн арьсан дээрээ түрхэж, дээрээс нь зөөлөн иллэг хийж өгнө. Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа бүлээн усаар нүүрээ угаагаарай.

3. Нимбэгний шүүс

1:1 хэмжээтэй нимбэгний шүүс болон цөцгийг хооронд нь сайтар хольж, маск хийнэ. Үүнийгээ нүүрэндээ тавьж, ойролцоогоор 15 минут болгосны дараа нүүрээ бүлээн усаар угаахад болох юм. Ингэснээр таны нүүрэн дээрх нөсөө толбо арилахаас гадна, цайруулах ач тустай болохыг анхаарна уу.

4. Сармис

Сармис нь арьсыг цайруулж, бараан өнгийн нөсөө толбыг арилгахад сайн нөлөө үзүүлдэг байна. Үүний тулд та сармисыг дундуур нь хэрчиж, нүүрэндээ тавих хэрэгтэй бөгөөд өдөрт хэдэн ч удаа энэ аргыг ашиглаж болох аж.

Мөн та цайр болон “селен” гэсэн хүний бие организмд чухал нөлөө үзүүлдэг элементүүдээр баялаг дараах хоол хүнсийг хэрэглээрэй. Ингэснээр нөсөө толбоноос ангижирч чадах юм.

Үүнд:

  • Овъёос
  • Самар
  • Сүү
  • Эрдэнэшиш
  • Загас болон бусад далайн гаралтай хоол хүнс
  • Элэг
  • Гүнжидийн тос /Sesame oil/
  • Сэвэг зарам /lentil/

Та ямар ч биеийн галбиртай байсан хувцасаараа өөрчлөх гайхалтай 10 арга

Үүнийг 7 хоног уугаад, элгээ цэвэрлээрэй!