Намхан нурууны давуу тал гэж бас байна аа. Эмэгтэй хүн, эрдэнийн чулуу 2 жижиг байх тусмаа чамин гэсэн үгийг жижиг биетэй эмэгтэйчүүд амьдралдаа олон удаа л сонсож байсан байх. Жижигхэн бүсгүйчүүд харин ч эрчүүдэд эгдүүтэй санагдаж, хайрыг нь хүргэдэг гэнэ шүү. Түүнээс гадна таны өөрөө ч мэдэхгүй өчнөөн давуу талууд байдаг аж.

1. Тэд наснаасаа хамаагүй залуухан харагддаг. 20 настай Ази бүсгүй, 15 настай Европ охинтой бараг л чацуу харагддаг.

2. Үнсэхэд хөөрхөн байдаг. Хөлөө өргөж ирээд л… Үнэхээр өхөөрдөм харагддаг шүү.

3. Жижигхэн охидуудыг залуус тэврэх үнэхээр дуртай гэнэ. Цээжинд тэр чигээрээ багтчих мэт санагдан, эрчүүд өөрсдийгөө хажууд нь яг л “баатар” мэтээр төсөөлдөг аж.

4. Өндөр эмэгтэйчүүд өндөр өсгийт өмсчихөөрөө бүр том харагддаг. Харин жижигхэн эмэгтэйчүүд бол хүссэн үедээ өмсөхөд үнэхээр дэгжин бас өхөөрдөм харагдана. Ер нь намхан охидуудыг “өхөөрдөм” гэдэг үг байнга тодотгодог юм шүү.

5. Үнэнийг хэлэхэд өндөр эмэгтэйчүүд яс томтой байдаг учраас эрчүүдэд үүрүүлэх, өргүүлэх тийм ч тохиромжтой бус. Харин ч бүр хөгтэй юм болж мэднэ. Гэвч намхан охидыг бол найз залуус алган дээрээ ч бөмбөрүүлмээр санагддаг үе бишгүй.

6. “Эмэгтэй хүн, эрдэнийн чулуу хоёр жижиг байх тусмаа чамин” хэмээх үг байдаг даа? Энэ үг яг л намхан охидуудад тохирно. Нээрэн л өмссөн гутал, хувцас нь хүртэл хүүхэлдэйнийх шиг хөөрхөн харагддаг шүү.

7. Тэд нүүрээ будаагүй, гоё хувцас өмсөөгүй байхдаа ч хөөрхөн.

8. Судалгаагаар намхан эмэгтэйчүүд илүү үнэнч, чин сэтгэлээсээ хүнийг хайрлаж чаддаг, хөнгөн зан багатайг тогтоожээ.

9. Тэд илүү найрсаг.

10. Тэд тийм ч их иддэггүй учраас залуу таны мөнгийг хэмнэнэ гэж мэд.

“Бридж” Д.Ганхуяг амьдаараа “үхэж”, Номуундарь гадаадад амьдрахаар явсан гэв үү?

Алдартай логонуудын ард ямар далд утга нуугддаг вэ?