in

Хөөрхөн Тэнэглэл Гайхмаар

Сурсан зүйлээ хэзээ ч мартахгүй байх хялбар 5 арга

Young asian student reading a book under mental pressure.

Та сурч авсан бүхнээ хэр удаж байж мартдаг вэ? Энэ нь тухайн хүний онцлогоос хамаарч янз бүрийн хугацаатай хадгалагдан үлддэг. Зарим нь сурсан юмаа ердөө цагийн дотор мартаж байхад зарим нь насан туршдаа санаж явдаг байх юм. Гартаа байгаа зүйлээ хайж, цүнхэндээ хийсэн түлхүүрээ өдөржин гэрээсээ хайж, ухах, бүх цахилгаан хэрэгсэлээ унтраасан хэрнээ байн байн яалаа гэж санаа зовно.

Эдгээр шинж тэмдэг танд илэрдэг үү? Гэхдээ яавал мэдэж авсан бүхнээ тогтоож, ой санамжаа өнө удаан сонор соргог хэвээр байлгах вэ? Ингээд та бүхэндээ ой тогтоолт, шинээр зүйлсийг түргэн ойлгож, тархиндаа удаан хадгалах хялбар аргуудыг танилцуулъя.

1. Төсөөлөл

Ингэхдээ та чимээ аниргүй газар очин толгойгоо амрааж хэсэг зуур нүдээ аниарай. Харин одоо өөрийн гэсэн байшинг төсөөл. Хэдэн өрөө, хэр том байшин байх юм бүгдийг нэг бүрчлэн сайтар төсөөлөх ёстой шүү. Дараа нь дотогшоо ор. Зочны өрөө, буйдан, обой, ширээ, сандал, зурагт, тавилга ямар өнгөтэй, ямар байрлалтай байхыг өөрийн толгойдоо ургуулан төсөөлж харах бөгөөд өрөө тус бүрийг ийн төсөөл.

Харин тэнд та хэн хэнтэй байгаа вэ? Хэнтэй баймаар байна, үүнийгээ ч мөн хамгийн бодитоор нүдэндээ харахыг хичээх юм. Ингэснээр таны ямарваа зүйлсийг тогтоох чадвар, хурд дээшилж, мартах аюулаас бага ч атугай сэргийлж чадах байна шүү. Хэрэв та юмаа мартаж, тогтоож чадахгүй болоод эхлэвэл энэхүү аргыг ойр ойрхон туршиж байгаарай.

2. Сайтар бод

Бид өдөр бүр л түлхүүрээ хаана хийлээ, зуухаа унтраасан билүү, утсаа яалаа гэхчлэн гайхаж, толгойгоо гашилгадаг. Учир нь бид олон мянган удаа тус үйлдлээ давтаж хийдэг тул тархи хадгалж чадалгүй орхидог аж. Харин таны ой санамжыг сайжруулах хялбархан болоод шалгарсан арга байна. Тухайн олохгүй байгаа зүйлээ нүдэндээ төсөөлж хар.

Ямар материалтай, хэлбэртэй, хамгийн сүүлд хаана харсан гэхчлэн бүгдийг сайтар тунгаан бодож үзээрэй. Хамгийн гол нь өөр юу ч бодолгүй тайван байх ёстойг анхаарах нь зүйтэй бөгөөд ингэснээр таны толгойд тус зүйл нь зурасхийн орж ирэн, олддог байна шүү. Дараагийн удаа та ямарваа нэгэн зүйлсээ олохгүй бол тус аргыг туршаад үзээрэй. Үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

3. Мэдрэмжтэйгээ хослуул

Бид дурсамжтай болоод асар их зүйлс болж өнгөрсөн өдөр, цаг хугацааг барагтай л бол мартдаггүй. Тэр бүү хэл бүгдийг өнгөтөөр санаж, тухайн үед өөрийн тань толгойд юу эргэлдэж байсныг хүртэл олон жилийн дараа гэхэд санаж л байдаг. Энэ нь бидний тархинд бус зүрх сэтгэлд шингэн үлдсэний илрэл байна шүү.

Харвард болон Массачусетсийн технологийн институтын эрдэмтэд хүмүүс гэрэл зураг болон зүгээр нэг дөрвөлжин дүрсний өнгө, хэлбэрийг санаж байгаа эсэхийг харьцуулан үзсэн байна. Гэтэл хүмүүс зургийн бүх л зүйлсийн маш сайн нягт санаж байсан боловч дүрсийг төдийлэн нягталж хараагүй нь мэдэгдэж байв.

Тэд үүнээс хүмүүс үзэж харах ихтэй зүйлсийг сонирхож, тархиндаа биш сэтгэлдээ шингээж, сайтар тунгаан боддог, харин зүгээр нэг дүрсийг хараад санаж бодох ч зүйлгүй тул хальт харсан болоод өнгөрдөг гэх дүгнэлтэд хүрсэн юм. Иймд хэрвээ бид харсан зүйлсээ мартахыг хүсэхгүй байвал, түүнийгээ ойлгож мэдэр. Энэ л хамгийн зөв гарц байх болно. Толгойдоо бус сэтгэлдээ шингээж авахыг хичээгээрэй.

4. Цээжлэх

Ямарваа нэгэн зүйлсийг та цээжлэхдээ яадаг вэ? Бүгдийг амандаа бувтнаж, үйлээ үздэг үү? Юмсыг цээжлэх маш олон арга байдаг. Та үүнээс алийг нь ч сонгоод цээжлэх боломжтой боловч танд хамгийн хялбар аргыг нь танилцуулъя.

Ингэхдээ та цээжилж байгаа үгсийнхээ эхний үсгийг нь ашиглана. Та үгсийнхээ эхний үсгүүдийг нийлүүлэн үг бүтээж, тэрийгээ цээжлэхэд л хангалттай.

Жишээлбэл та англиар өнгөний нэрсийг цээжилж байна гэж бодъё тэгвэл “Roy G Biv” гэх нэрийг цээжлэхэд л “Red, Orange, Yellow, Green, Blue, Indigo, Violet” бүхэл бүтэн 7 өнгийг мэдээд авчихна гэсэн үг. Энэ мэтчилэн үг цээжлэх олон шалгарсан хялбар аргууд байдаг билээ.

5. Харьцуул

Шинээр сурж мэдсэн зүйлсээ өмнө мэддэг байсан зүйлстэйгээ харьцуулан, дүгнэлт хийж үзээрэй. Өмнө мэддэг байсан болон шинээр мэдэж авсан зүйлсийн хооронд ямар ялгаатай болон төсөөтэй тал байгаа талаар сайтар бодож, тэмдэглэл хөтөлж ч болно. Энэ нь бүр ч сайн нөлөө үзүүлдэг.

Харин дараа нь тэр мэдэж авсан зүйлээ хэн нэгэнд тайлбарлаж, өгөн хамтдаа ярилцаарай. Ингэсэн тохиолдолд мартана гэдэг бүтэшгүй бөгөөд тархины тань хамгийн ёроол хэсэгт баттай гэгч нь сууж өгсөн байх болно.

Секс жуулчлалын төв “Паттайяа” арлын шөнийн амьдрал

Дуучин Д.Болд: Өөр би юу ч хэлэхгүй, уучлаарай…